Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1706985
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1999-2000
Санхүүжилт: 8614.0 мян.төг
Түлхүүр үг : Газар тариалан, мал сүрэг, бүс нутаг, мод ашиглалт, ургамлан нөмрөг
Үр дүн
1. Газрын гадаргын бүрэлдэхүүний 2 хэсэг болох хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, хүн амын бүтэц, мал аж ахуй, газар тариалан гол мөрний усны экологийн ба эдийн засгийн үнэлгээг бүс нутгийн засаг захиргааны нэгжийн хүрээнд боловсруулж аймагт хэлэлцүүлж шийдвэр гаргуулав. Энэ асуудлаар:
- Шинжлэх ухааны үндэслэлийн тайлбар бичиг
- Арга үйл ажиллагааны зөвлөмж
- Агротехнологи, техникийн нөхцлийн баримт бичгийг орон нутагт гаргаж өгсөн.
2. Экологи-эдийн засгийн бүсчлэн хөгжүүлэх 1:200000 масштабтай карт схем зураг суурь. Нийгэм эдийн засгийн үнэлгээний асуудлыг шийдвэрлэхэд ашиглах бага масштабтай /М; 1:1500000/ карт схем 11-ийг хийж эхийг зохиосон байна.
3. Экологийн урт хугацааны мониторингийн ажиглалт хийх 4 цэгийг Ерөө голын сав нутгийн алт, модны үйлдвэр эрхэлдэг Их алт, Бугант Тавин, Дулаанхаанд сонгосон байна.