Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1701223
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1999-1999
Санхүүжилт: 142.5 мян.төг
Түлхүүр үг : адгези, агрегаци, ялтас, гематокрит, зуурамтгай чанар, сийвэн
Үр дүн
1. Эрүүл бүлэг. Бидний судалгаанд тодорхой өгүүлэх зовиургүй, харьцангуй эрүүл хүмүүс байлаа. Монгол эрүүл хүний цусны ялтсын адгези 30,1±1% байгаа нь судлаачдынхтай тохирч байна. Цусны ялтсын агрецийн хурд 15±0,2сек байгаа нь Л.З.Баркаганыхаас 2±0,3сек-р бага байна.
Гемокрит эрүүл хүнд 38-43% байгаа нь дотоод гадаадын судлаачдынхтай тохирч байна.
2. АДИӨ-тэй өвчтний бүлэг. 18 өвчтөнд дээрхи үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
Ялтсын адгези
· Эрүүл бүлгийнхнээс АДИӨ-ний үед (11,68) буюу 38,8%-иар ихэссэн.
· Аспирин уулгасан бүлэгт эмчилгээний өмнөх үеэс (3.93) буюу 23%-иар багассан.
· Хануурын дараа эмчилгээний өмнөх үеэс (3,93) буюу 23%-иар багассан.
Ялтсын агрегаци
· Эрүүл бүлгийнхээс АДИӨ-ний үед (3,4сек) буюу 22,7%-иар богиноссон.
· Аспирин уулгасан бүлэгт эмчилгээний өмнөх үеэс (2,15сек) буюу 14,33%-иар уртассан.
· Хануурын дараа эмчилгээний өмнөх үеэс (1,8сек) буюу 12%-иар уртассан.
Хануурын дараа артерийн даралт:
I шатанд систолынх 5-20мм.муб. буюу дундчаар 3-12,5%, диастольных 0-5 мм.муб. буюу 5,2%-иар буурсан.
II шатанд ситолынх 5-25мм.муб. буюу дундчаар 2,7-13,5%, диастолынх хэвээрээ
III шатанд систолынх 15-20мм.муб. буюу дуэдчаар 7,1-9%, диастолынх 0-5 мм.муб. буюу 4%-иар буурсан.
Ерөнхийдөө ситолынх 4,2-11,6%, диастолынх 4,6%-иар буурч байна.