Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1701223
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: 3458.6 мян.төг
Түлхүүр үг : стресс, гипокси, кастраци, гонадотроп, интактын, нефрэктоми
Үр дүн
Судалгааг 1020 цагаан хулгана, 50 харх, 6 туулайн дээр сорилт, туршилт хийн явуулсан байна.
Эквамин эм нь хор багатай, түүний усан хандны ба спиртэн ханднаас ялгасан нийлмэл бэлдмэл нь эмчилгээний өргөн хүрээтэй, цусны даралтыг бууруулах төв мэдрэлийн системийг тайвшруулах, таталтын эсрэг, бөөний шээс ялгаралтыг бага зэрэг ихэсгэх нөлөөтэй.
Бэлдмэл нь амьтны кастрацийн дараах өөрчлөлтийг саатуулах, бэлгийн үечлэлийн үеийг үүсгэн, уртасгаж, андроген, гонадотроп идэвхи үзүүлж бэлгийн системийг идэвхижүүлэх нөлөөтэй байна.
Зохиомлоор үүсгэсэн гиперлипидеми, ишеми, гипергликеми, цус багадалт, бөөрний нефрэктоми зэрэг эмгэг загваруудын үед бэлдмэл эмчилгээний өвөрмөц үйлдэлтэй.
Эквамин эм туршилтын нөхцөлд амьтны амьдралын үргэлжлэх дундаж ба максимум хугацааг уртасгаж, зүрхний цохилтын тоо, зүрхний үнэмлэхүй жин, эрээн булчингийн харьцангуй жин зэрэг биологийн үзүүлэлтийг сайжруулан, уураг нийлэгжүүлэх чадвар, ТМС-ийн төв гипоталамус гипофизын зохицуулгыг хэвийн болгож, хөгшрөлтийг удаашруулан, геропротектор иэдэвхитэй байна.
Бэлдмэлийн эдгээр үйлдлийн суурь механизм нь эмгэгийн үед өөх тосны хэт исэлдэлтийг сааруулж, антиоксидант, биологийн мембраныг бэхжүүоэхтэй холбоотой болох нь тогтоогдлоо.
Бэлдмэл нь эрт хөгшрөлтөөс сэргийлж, биеийн эсэргүүцэл, амьдрах чалхыг сайжруулан хүний амьдралын идэвхитэй, хөдөлмөрийн чадвартай, залуу үеийг уртасгах бодит боломжийг буй болгож байна.