Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1995-1999
Санхүүжилт: 3000.0 мян.төг
Түлхүүр үг : цочмог менингококкцеми, А хүрээ, С хүрээ, шок, нян, хөөмийн үрэвсэл
Үр дүн
Цочмог менингококцеми өвчтний 48,8% хөнгөн, 27,7% дунд, 11,6% хүнд, 12,3% нэн хүнд хэлбэрээр өвчилж нас баралт харьцангуй өндөр, хүүхдүүд зонхилон өвчилдөг онцлог ажиглагдаж, менингит оноштой өвчтний 3,4% хөнгөн, 41,3% нь дунд, 55,2% нь хүнд хэлбэрээр өвчилж хүнд хэлбэрийн үед сэтгэц хөдөлгөөний хямралд орох /25%/, татах /31,2%/, ухаан алдах /21,8%/, нугасны ус булингартах шинж тэмдэг илэрч байна.
Менингококкт халдварын халдвар хордлогот шокийн хүндрэлтэй 88 өвчтний 37 нь 1-р зэргийн, 33 нь 2-р зэргийн, 18 нь 3-р зэргийн хүндрэлтэй байсан ба шокийн зэрэг гүнзгийрэх тусам бие хөхрөх, нүдний салстад цус харвах, хүүрийн тобо төст тууралт гарах шинж тэмдэг ажиглагдаж менингококкийн нян агуулагчдаас эмнэлзүйн өвөрмөц шинж тэмдэг илрээгүй ба нийт өвчлөгсдийн 70,8+3,7% нь менингококкийн А, 21,5+3,4% нь В хүрээ, 7,6+9,2% нь С хүрээгээр үүсгэгдсэн нь тогтоогдлоо.