Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: 1086.3 мян.төг
Түлхүүр үг : сүү, пиво, лик¸р, элсэн чихэр, сорьц, шүүс
Үр дүн
Импортоор орж ирж буй өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хүнд металлын агууламжийн түвшинг тодорхойлон, эрүүл ахуйн үнэлгээ өгч, хүн амын дунд тохиолдох хоол хүнсээр дамжих химийн гаралтай хурц, архаг хордлогын шалтгааныг тодруулах, түүнээс урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулав.
1. Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн (элсэн чихэр, хүнсний ногоо, жимс, гурилан бүтээгдэхүүн) зэсээр илүүтэй бохирдох хандлагатай байна.
2. Хар тугалганы агууламж бусад хүнсний бүтээгдэхүүнтэй харьцуулахад архи, дарс, лик¸р, ундаа, жимсний шүүсэнд өндөр байгаа нь лаазалсан бүтээгдэхүүн хар тугалгаар илүүтэй бохирдож байгааг харуулж байна.
3. Хятад улсаас импортолсон хүнсний ногоо, жимс, элсэн чихэр, үр тариан бүтээгдэхүүн, Польш улсын боловсруулсан жимс, ногоо н зэсийн, Герман улсын пиво, лик¸р, манай улсын хувийн үйлдвэрүүдийн архи хар тугалганы бохирдолтой байна.