Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : ийлдэс, нуух, нугасны ус, цочмог суулгалт, арчдас, грам сөрөг
Үр дүн
Судалгаанд авсан нийт сорьцоос 1876 сорьц буюу 49%-д нян илрүүлжээ. Үүнээс грам сөрөг энтеробактер 963 /51.3%/, грам эерэг 913 буюу 48.7% байсан бөгөөд илэрсэн бактерийн 557 буюу 57.8% нь E.coli, 87 буюу 9% Proteus, 181 /18.7%/ Eterobacter, 128 /13.3%/ Pseudomonas aerugenos, E.coli давамгайлан ажиглагджээ.
Харин цочмог суулгалт халдвартай өвчтнөөс ялгасан энтеробактерийн аймгийн нянгийн бүтцэнд болзолт болон болзолт бус нянгийн харьцаа 65.1:34.9 байна. Цочмог суулгалт халдвар үүсгэсэн энтеробактерийн төрөл зүйлээс үзэхэд зонхилох хувийг эмгэг төрүүлэгч E.coli /35%/, Shigella /30.2%/ эзэлж байна. Гэвч болзолт эмгэг төрүүлэгч энтеробактериуд тухайлбал Kl.pneumoniae, Serratia, Enterobacter, Proteus зэрэг нь /34,9%/ цочмог суулгах халдварын шалтгаан болж байгаа нь аутоглютинацийн урвал, нэгж сорьц дахь нянгийн тооны үзүүлэлтээр тогтоогдов.
Эдгээрээс үндэслэн дараах дүгнэлтийг хийлээ.
Идээт үрэвсэлт өвчий голомтоос авсан сорьцонд энтеробактерийн аймгийн нянг илрүүлэх шинжилгээг заавал хийж байх, цочмог суулгалт халдварын үүсгэгч илрүүлэх сорьцыг Гольдын аргаар тарьж 106 тоотой нянг /эмгэг төрөгчөөс бусад/ шалтгааны холбогдолтой байж болно гэж нарийвчлан гаргах шаардлагатай.