Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: 5000.4 мян.төг
Түлхүүр үг : Т лимфоцит, гепарин, трансформаци, миелолейкоз, ийлдэс, L глутамин
Үр дүн
Вирус судлалын шинжилгээнд зориулсан лимфоцитын өсгөвөр бэлтгэж болох нь бидний туршилтаас ажиглагдаж байна. Фитогемаглютинин эсвэл вирусын нөлөөгөөр Т эс нь трансформацид ордог. Эсрэгтөрөгч өвөрмөц бус Т эсүүд фитогемагглютины тусламжтайгаар, эсрэгтөрөгч өвөрмөц эсүүд интерлейкин-2-ын оролцоотойгоор трансформацид орсноор халдварлагдсан Т эсийн ургалт эрс нэмэгддэг. Трансформацид орсон Т эсийн өсгөврийг 3-6 долоо хоногийн дараа буюу эсийн өсгөвөр тогтворжсоноос хойш шинж чанарын судалгаа хийж тодорхой үнэлэлтүүдийг өгнө.
Цаашид уг аргыг өөрийн лабораторит өргөн хэрэглэж вирус түүний эсрэгтөрөгчийг зохих хэмжээгээр өсгөвөрлөн авч амьтанд дархлаажуулалт хийх, дархан ийлдэс бэлтгэх зэрэг олон судалгааны эхлэл болох бүрэн үндэстэй гэж үзэж байна.