Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : ацикловир, антиген, элементийн арилалт, арьс, салст, тосон түрхлэг
Үр дүн
Эмчилгээний дараа бужгар хэрэглэсэн херпесийн халдвартай өвчтнүүдэд эмгэг голомтонд илрэх хорсох зовиур 3,0±0,34, загатнах 3.3±0.25, өвдөх 3.6±0.33 хоног, цэврүүтэх 2.4±0.21, шалбарч зулгарч шархлаатах 3.6±0.34, тав тогтох 1.6±0.11, хөрсжих 1.4±0.09 хоног, өөрөөр хэлбэл зовиуруудын үргэлжлэх хугацаа 3.3±0.29, элементийн арилалт 5.1±0.72, өвчтөний клиник эдгэрэлт 6.5±1.15 хоног тус тус үргэлжилж байв.
Ацикловир хэрэглэсэн өвчтнүүдэд зовиуруудын үргэлжлэх хугацаа хяналтын бүлэг өвчтнүүдийг бодвол 2.04 дахин богино, арьсны элементүүдийн арилалт 2.05 дахин бага, өвчний клиник эдгэрэлт 2 дахин богиноссон байв.
Эмчилгээний дараа бужгар хэрэглэсэн өвчтний 44.4%-д хяналтын өвчтний 22,6%-д, ацикловир хэрэглэсэн өвчтний 67.5%-д нь херпесвирусын эсрэгтөрөгч илрээгүй нь уг бэлдмэл херпесвирусын эсрэг үйлчилгээтэйг харуулж байна