Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: 4480.0 мян.төг
Түлхүүр үг : анти-HBs, Гепвак-В, тун, ийлдэс, фермент холбоот урвал, тарилга
Үр дүн
Эх орны үйлдвэрийн В гепатитын эсрэг ийлдсийн Гепвак-В вакцин тариулахын өмнө анти-HBs тодорхойлоход насанд хүрэгчдийн тал /50%/ нь эерэг /+/, үлдсэн нь сөрөг /-/ байв. Вакцины 1 тунг тарьсны дараа 71.4% нь эерэг, 2-р тунгийн дараа 75.0% нь эерэг, 3-р тун хийлгэсний дараа бүгд /100%/ эерэг, 35% нь сөрөг эхээс тус тус төрсөн байлаа. Эхчүүдийн 4/10%/ нь HВsAg эерэг үзүүлэлттэй байв. Вакцины 1-р тун хийлгэсний дараа хүүхдүүдийн 72.5%-д, 2-р тунгийн дараа 75%-д анти-HBs тус тус илрэв.
Дүгнэлт
В гепатитын эсрэг эх орны үйлдвэрийн Гепвак-В клиникийн туршилтын урьдчилсан дүнгээс үзвэл уг вакцин дархлалын идэвхтэй, харш, гаж нөлөө багатай байна.