Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: 15277.5 мян.төг
Түлхүүр үг : нар, малчин айл, жижиг хэрэглэгч, нарны зай хураагуур, батарей
Үр дүн
Монгол орны нарны эрчмийн нөөцийг тооцооны аргаар үнэлэх зорилгоор нарны гийгүүллийн үргэлжлэх хугацаа, нийлбэр цацрагийн хоорондын корреляцийн хамааралд үндэслэн уртраг, өргөргийн дурын цэгт нийлбэр цацрагийн хэмжээг сар, жилээр гаргах аргачлал боловсруулав. Энэ аргачлалаар Монгол орны нарны эрчмийн нөөцийн хэмжээг анх удаа тодорхойлсон. Суурь хэмжилтийн материалыг EXCEL програм дээр боловсруулах боломжтой мэдээллийн сан үүсгэх 1 жилийн хэмжилтийг явуулан үр дүнг гаргажээ. Монгол орны хувьд нарны эрчмийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах өргөн боломжтой болох нь судалгаа туршилтын дүнгээр нотлогдсон. Малчдыг цахилгаанжуулах зөөврийн техник хэрэгсэл дээр үндэслэн Гэрэл, Гэрэл TV Сансар TV Малчны цахилгаан хувилбаруудыг боловсруулсан. Нарны батарейн 50-200вт чадалтай системүүдийг үйлдвэрлэн, малчид хөдөөгийн хэрэглэгчдэд худалдаалсан.
Удирдагч