Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1999
Санхүүжилт: 1800.0 мян.төг
Түлхүүр үг : азотын давхар исэл, хүхэрлэг хий, тоос, аутофлор, иммуноглобулин, микрофлор
Үр дүн
1. Агаарын бохирдол Улаанбаатарт судалсан үзүүлэлтүүдээр ЗДХ-ээс хэтэрсэн, Мандалговь, Арвайхээр хотод Улаанбаатараас бага бохирдолттой байна.
2. Бие бялдрын өсөлтийн судалгаагаар өсөлтийн үндсэн үзүүлэлтүүд хүүхдийн нас ахих тутам нэмэгдэх зүй тогтол ажиглагдаж, судалсан үзүүлэлтээр хүүхдийн нас, хүйс, аймаг хотын хооронд магадлал бүхий ялгаа ажиглагдаагүй.
3. Хүүхдийн өвчлөлд судалсан бүх онуудад аймаг, хотод хүүхдийн өвчлөлд нэгдүгээр байранд амьсгалын эрхтний өвчлөл орж, амьсгалын эрхтний өвчлөлд насны 6 бүлгээр дүн шинжилгээ хийсэн дүнгээр нийт амьсгалын өвчлөлийн 80%-ийг цочмог бронхит, бронхиолит, уушгины үрэвсэл, ларингит, трахейт, амьсгалын замын вирусын цочмог халдвар, архаг бронхит, тонзиллит өвчнүүд эзэлж байна.
4. Агаарын бохирдлоор ялгаатай хот, сууринд амьдардаг хүүхдүүдэд арьс, салстын микрофлорын төрөл, тоо, нянгийн бүрэлдэхүүн, стафиллококкийн омгийн эмгэг төрүүлэх шинжүүд, болзолт эмгэг төрүүлэгч стрептококк, стафилококк нянгууд, кандидын илрэлт ялгаатай байна. Агаарын бохирдол багатай аймаг, сум, сууринтай харцуулахад эдгээр үзүүлэлт Улаанбаатарт илүү, бохирдуулагч бодисын хэмжээтэй шууд хамааралтай байна.
5. Агаарын бохирдолтоор ялгаатай хот, сууринд амьдардаг хүүхдүүдийн дархлалын түвшин ялгаатай, бохирдолт ихтэй орчинд амьдардаг хүүхдүүдэд өвөрмөц бус дархлалын түвшин доогуур байна. 4-7 насны хүүхдүүдэд шингэний дархлалын зарим үзүүлэлтүүд (IgA, IgM)-ийн түвшин 8-11 насны хүүхдийг бодвол доогуур байна. IgA (8-11), IgM, IgC-ийн агууламжаар хүйсийн ялгаа ажиглагдахгүй байна. Кандид илэрсэн болон илрээгүй хүүхдүүдийн дархлалын түвшин ялгаатай, салстад кандидын тоо их илэрсэн хүүхдүүд халдвар эсэргүүцэх процесс идэвхтэй явагдаж байна гэж үзэж банйа.