Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1999-2000
Санхүүжилт: 33024 мян.төг
Түлхүүр үг : прогноз, синоптик автоматжуулалт, элементийн орон, циклон, фронт, загварын өгөгдөл, грид, өсвөр хонь, чийгийн хангамж, урсацын параметр, үерийн долгио, шугаман интерполяци, салхины чиглэл, агроэкосистем, агроцагуур
Үр дүн
1. Төслийн ажлын үр дүнд Синоптикийн автоматжуулсан боловсруулалтын систем - ийн цогц програм хангамжийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн болно.
2. Энэ нь цаг агаарын урьдчилсан мэдээ гаргадаг салбаруудад зураг, мэдээгээр найдвартай шуурхай үйлчилж, газрын болон өндрийн зурагт цаг агаарын үзэгдэл, элемент бүрийн буулгалт хийж, газарзүйн тархалтыг харах боломжтой боллоо.
3. САБС програм хангамж нь програмчлалын 3 хэл ашиглаж хийгдсэн бөгөөд 60 хувь нь Microsoft Visual Basic-6.0, 30 хувь нь Microsoft Fortran Power Station-4.0 10 хувь нь Borland Delphi-3 программчлалын хэл дээр бичигдсэн болно.
4. Энэхүү програм нь УЦУХ, НЦУТ, бүх аймгуудын УМТ-дод 3 хувилбараар зохиогдон ашиглагдаж байна.
5. САБС -ийн програм хангамж нь гар ажиллагааг автоматжуулсан болно.
6. Монгол орны нөхцөлд түгээмэл тархалттай бэлчээр, таримлын гол хортон нугын бор эрвээхэй, царцааны хэт олшролт болох үеийг цаг уурын ажиглалтын сүлжээн дээр ажиглалт хийх заавар мэдээ дамжуулах код боловсруулсан.
7. Гол мөрний хаврын шар усны үерийн хэмжээг цасны усны нөөцийн мэдээнд тулгуурлан урьдчилан мэдээлэх, мөсний зузааныг урьдчилан мэдээлэх прогнозын үнэлгээг боловсруулсан
8. Монгол орны хувьд өөрийн орны газар нутгийн шинж чанарыг агуулсан тоон прогнозын загвар боловсруулах шаардлагатай уялдан тоон анализын схем боловсруулсан болно.