Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1999-2000
Санхүүжилт: 24620 мян.төг
Түлхүүр үг : нарны эрчим хүч, нийлбэр цацраг, гийгүүлэл, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээр, мал аж ахуй, ой хээрийн түймэр, хүлэмжийн хий, түлшний шаталт, озон, цаг уурын элемент, үндсэн үзүүлэлт
Үр дүн
1. Салхины эрчим хүчний нөөцийн тархалтын нэлээд өндөр нарийвчлалтай зураг зохиосон.
2. Цаг уурын 15 өртөөний 1961-1998 оны мэдээллээр био уур амьсгалын үзүүлэлтүүдийн тооцоо хийж лавлахын эх боловсруулав.
3. Монгол орны уур амьсгалын сүүлийн 500-аад жилийн өөрчлөлт, цаг уурын хэмжилт хийсэн сүүлийн 60 жилийн өөрчлөлтөнд дүн шинжилгээ хийж дүгнэлт өгсөн.
4. Хүлэмжийн хийн өсөлтийг тооцож, ерөнхий орчил урсгалын 5 загварын тооцооны үр дүнг ашиглан Монгол орны нутаг дээрх 0.5х0.5-ын торын цэгүүдээр агаарын температур, хур тундасны сар бүрийн хэмжээ 2010-2039, 2040-2069 оны хооронд хэрхэн өөрчлөгдөхийг тооцоолон гаргасан.
5. ЕОУЗ-аар тооцоолж гаргасан уур амьсгалын элементүүдийн өөрчлөлтийн мэдээллийг ашиглан таримал, бэлчээрийн ургамлын биомасс, хөрсний үржил шим, малын амьдын жин, усны нөөц, мөнх цэвдэг, цасан бүрхүүлийн тархацад ирээдүйд гарах өөрчлөлтийг төрөл бүрийн загвар тооцооны арга ашиглан гаргаж сөрөг нөлөөллийг бууруулах олон хувилбар тооцооны үр дүн гаргасан болно.
6. Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр боловсруулсан.
7. 1996-1998 оны хэмжээгээр хүлэмжийн хий үүсгэгч, шингээгчийн үндэсний тооллого хийж үр дүнг үндэсний хөтөлбөрт оруулсан ба хүлэмжийн хийн ялгаралтын 2020 он хүртлэх хандлагыг үнэлж Дорноговь аймаг дахь дэвсгэр станцад хүлэмжийн хийн агаар дахь агууламжинд 1993 оноос байнга хяналт тавьж түүний мэдээг дэлхийн сүлжээ станцуудын эмхтгэлд оруулж байна.
8. Дэлхийн хиймэл дагуулын хэмжилтээр тодорхойлсон агаар дахь озоны ерөнхий агууламжийн мэдээллийн олон жилийн сантай болсон.
9. Уур амьсгалын горимын мэдээлэл боловсруулах програм, технологид өөрчлөлт хийх, шинжүүр утгыг өөрчлөх, мэдээлэл оруулах, шалгах алгоритмд өөрчлөлт хийсний үр дүнд уг технологи 2000 оны II хагасаас жигдэрч байгаа ба горимын мэдээллийн автоматжуулсан шалгалтын гаралтыг КЛИКОМ системд хөрвүүлэх, энэ системд суурилсан орон зайн шалгалт хийх програм хангамж боловсруулах ажил хийгдэж байна. Холбооны сувгаар орж ирж буй мэдээнд шалгалт хийх, татан авч архивлах технологийг ажилд оруулсан болно.
10. Орон нутагт уур амьсгалын дэд сан байгуулах технологийн эхний үе шатыг боловсруулсан.
11. Төмөр замын уур амьсгалын техникийн баримт бичиг -ийг 37 зураг,75 хүснэгт, нийтдээ 12,5 х.х нэг сэдэвт бүтээл болгон гаргасан.
12. Монгол орны уур амьсгалын үндсэн элементийн нормыг шинэчлэн мэдээлэл үйлчилгээнд байнга ашиглаж байна.