Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1996-2000
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : сарлаг, эрлийз, өндгөвч, төмсөг, прогестерон, түүхий эд, тэжээл, монгол мал, зан араншин, бэлчээр ашиглалт, шимт чанар, бүс, бичил биетэн
Үр дүн
1. Зэрлэг сарлагийн бухны гүн хөлдөөсөн үрээр зохиомлоор хээлтүүлэхэд сарлаг үнээний хээл авалт 39.2% болж, хээл тээх, тугаллах физиологийн үйл ажиллагаа элдэв хүндрэлгүйгээр явагдаж байв. Зэрлэг сарлагийн эрлийз тугал дунджаар 14.7кг жинтэй төрж, 12 сартайдаа 75.5кг, 19 сартайдаа 163.4кг жин татаж байна. Амьдын жингийн үнэмлэхүй ба харьцангуй өсөлт, хоногийн нэмэгдэл жингийн үзүүлэлтээр сарлагийг давах боловч хайнагаас дутуу байна.
2. Судалгааны ажлыг гүйцэтгэснээр монгол тэмээний үржихүйн физиологи, эндокринологи, криобиологи, этологийн судалгааны үндсэн тойм хуримтлагдсан гэж үзэж болно.
3. Шинэ нэрийн түүхий эдийг илрүүлж, түүний гарц, нөөцийн хэмжээ тогтоосон, тэжээл бэлтгэх технологи боловсруулсан, түүхий эд, тэжээлд чанарын үнэлгээ өгсөн.
4. Маллагааны горимын үр дүнд малын амьдын массыг сүргийн дунджаас бог малд 9.21-14.76, бод малд 6.67-10.35%, хонины ноосыг 13.81, ямааны ноолуурыг 13.83, тэмээний ноосыг 7.36%, сүүний гарцыг бог малд 14.09-33.64 бод малд 13.3-19.75% нэмэгдүүлэв.
5. Хээрийн бүсийг төлөөлүүлэн Улалжит бэлчээр, ойт хээрийн бүсийг төлөөлүүлэн Хялганат бэлчээрийн хийн бүтээмжийг харьцуулан үзэхэд Хялганат бэлчээрийн хийн бүтээмж аажмаар өсөж байхад Улалжит бэлчээрийн хийн бүтээмж нь 24-72 цагийн хооронд эрчимтэй өсөж, 96 цагийн дараа 19.5мл/г илүү байгаа нь хээрийн бүсийн бэлчээрийн шимт чанар нь илүү байгааг харуулж байна.