Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1999-2001
Санхүүжилт: 77.493 мян.төг
Түлхүүр үг : нярай, Гепвак-В, тун, HBsAg эерэг, тарилга, анти-HBs
Үр дүн
Вакцинд хамрагдсан хүүхдүүдийн 14 (24.1%) нь HbsAg эерэг (+) эхээс, 44 (75.9%) нь HbsAg сөрөг (-) эхээс тус тус төрсөн байв.
Анти-HBs вакцин тарихын өмнө нярай хүүхдүүдийн 41,4%-д вакцины 1-р тун тарьсны дараа 2 сартайд 44,4%, вакцины 2-р тунгийн дараа 8 сартайд 65%, вакцины сүүлчийн тунгийн дараа 9 сартайд 76,9%-д тус тус эерэг (+) үзүүлэлттэй байгаагаас үзвэл уг вакцин дархлалын идэвхтэй байна.
Вакцины үр дүнг HBsAg эерэг (+) ба сөрөг (-) эхээс төрсөн хүүхдүүдэд харьцуулбал: HBsAg эерэг (+) эхээс төрсөн хүүхдүүдэд вакцин тарихын өмнө ба вакцины анхны тун тарьсны дараа 2 дахь сард анти-HBs сөрөг (-) байсан бол вакцины 2-р тунгийн дараа 8 сартайд 3 (27,2%), вакцины 3-р тунгийн дараа 9 сартайд 6(60.0%)-д нь эерэг (+)үзүүлэлттэй байв.
Харин HbsAg сөрөг (-) эхээс төрсөн хүүхдүүдэд Гепвак-В вакцин тарихын өмнө 24(54.5%)-д, вакцины эхний тун тарьсны дараа 2 сартайд 24(57.1%)-д, вакцины 2 дахь тунгийн дараа 8 сартайд 23(79.3%)-д, вакцины 3 дахь тунгийн дараа 9 сартайд 14(87.5%)-д анти-HbsAg илэрсэн. Үүнээс үзвэл HВsAg сөрөг (-) эхээс төрсөн хүүхдүүдэд HВsAg(+) эхээс төрсөн хүүхдүүдээс Гепвак-В вакцины үр дүн илүү байна.
Вакцин тариулсан хүүхдүүдэд Гепвак-В вакцины эсрэг харш урвал, гаж нөлөө илрээгүй.