Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2000-2001
Санхүүжилт: 20000.0 мян.төг
Түлхүүр үг : 25(OH)Д, метаболит, хэт ягаан туяа, тун, кальци, сийвэн
Үр дүн
1. Монгол 5 хүртэлх насны хүүхдийн 61% нь хаврын улиралд Д-амин дэмийн дуталд орж байна.
2. Д-амин дэм уугаагүй, рахиттай хүүхдийн 25(ОН)Д-амин дэмийн дундаж түвшин нь 7.09+-0.77-оос 10.06+-1.08 нмоль/л дунд хэлбэлзэж байна.
3. Рахитгүй хүүхдэд 25(ОН)Д-амин дэмийн дундаж түвшин нь 41.1+-3.3-48.08+-3.4 нмол/л-ийн дунд хэлбэлзэж байна.
4. Монгол хүүхдийн Д-амин дэмийн ерөнхий нөөц бага бөгөөд хүйтэн сэрүүн улиралд Д-амин дэмийн дуталд илүү өртөж байна.
5. Монгол хүүхдийн Д-амин дэмийн дуталд монгол орны газар зүйн өргөрөг, цаг агаар, хоол хүнснээс авах кальцийн дутал зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна.
6. 50 000 Д-амин дэмийн тосон бэлдмэлийг хүйтэн сэрүүний улиралд сард нэг удаа уулгах нь хүүхдийн цусан дахь 25(ОН)Д-ийн хэмжээг дэмжих нөлөөтэй бөгөөд аюулгүй байна.