Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1999-2001
Санхүүжилт: 19951.0 мян.төг
Түлхүүр үг : идээлсэн, идэлээгүй арьсны хаягдал, уурагт тэжээл, желатин цавуу, хиамны бүрхүүл, уургийн гидролизат, чанах тогоо, махлах машин, хэрчих төхөөрөмж
Үр дүн
1. Арьс шир, үслэгийн үйлдвэрээс гарч буй год, өөх, халим, зоргодос г.м хаягдлыг идээлээгүй ба идээлсэн 2 шугамаар боловсруулах боломжтойг тогтоож, технологийн дараалал, горим, шаардагдах техник, төхөөрөмжийн судалгаа хийж, зөвлөмж гаргасан.
2. Жилд 1.6т уурагт тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай 0.2 сая төг-ийн үр ашигтай ажиллах жижиг үйлдвэрийн техник-эдийн засгийн тооцоог хийсэн.
3. 23 машин тоног төхөөрөмжийн сонголт хийж, 5 тоног төхөөрөмжийг зохион бүтээж, 36 угсралтын нэгжийн зураг, 158 эд ангийн тооцоо, зураг, түүвэр гаргасан.
4. Уурагт тэжээл, желатин цавуу бэлтгэх улсын стандарт боловсруулсан.
5. Жижиг ангийн үслэг арьс халимлах төхөөрөмж, Арьсны годыг хэрчиж, тээрэмдэх хосолсон ажиллагаатай төхөөрөмж, Зоргодос зөөвөрлөх налуу төхөөрөмж, Арьсны хаягдлыг шохойдох, угаах барабан гэсэн 4 Ашигтай загварын гэрчилгээ авсан.
6. Шохойдох, угаах барабан, Хэрчих төхөөрөмж, арьс махлах төхөөрөмжийн эх загвар гаргасан.