Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1999-2001
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : хавьсган навчит бэрш, их таван салаа, төлөгч өвс, биологийн идэвхт бодис
Үр дүн
- Хавьсган навчит бэрш цэцгээс 6 нэрийн химийн цэвэр бодис ялгаж, молекулын бүтэц байгууламжийг тогтоов.
- Хавьсган навчит бэрш цэцгээс байгалийн шинэ нэгэн бодисыг нээж, молекулын бүтэц байгууламжийг тогтоов.
- Хавьсган навчит бэрш цэцгээс ялгасан биологийн идэвхт бодис нь өндөр идэвхтэй эмийн түүхий эд болохоос гадна энэ чанараараа экспортын ач холбогдол бүхий эмийн бэлдмэл хийх бололцоотойг судлан тогтоов.
- Их таван салаа, төлөгч өвс, хавьсган навчит бэрш цэцгийн бэлдмэлүүдийн хорон чанар бага, эмчилгээний хүрээ өргөн болохыг тогтоов.
- Фталазол-Б эмийн стандарт технологийн зааврын төслийг боловсруулав.
- Пантокрин эмийн чанарын шинжилгээний аргыг шинэчлэн тогтоож, стандарт технологийн зааврын төсөл боловсруулан баталгаажуулж байна. Шинэчилсэн энэхүү стандарт уг эмийн зах зээлийн хүрээг өргөтгөж, экспортын нөхцлийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.
- Хар, цагаан шарилжийг судлаж, өндөр үйлчлэлтэй эмийн бэлдмэл гарган авах боломжтойг тогтоов.