Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1998
Санхүүжилт: 100.0 мян.төг
Түлхүүр үг : цус багадалт, доод хязгаар, лавлах бүлэг, хожуу үеийн хордлого, цус төлжилт, параметрийн арга
Үр дүн
1. УБ хотын жирэмсэн эмэгтэйчүүдийн 21% нь цус багадалттай байгаагийн 74.6% нь жирэмсний 28 долоо хоногоос дээш хугацаатай жирэмсэн эмэгтэйчүүд байна.
2. Захын судасны гемоглобины дундаж лавламж хэмжээ: Жирэмсний
1-12 долоо хоногт: M+-m=132.4+-2.7г/л; M+-2б=102.6-162.2г/л
13-27 долоо хоногт: M+-m=123.4+-0.9г/л;M+-2б=106.2-140.6г/л
28 ба түүнээс дээш долоо хоногт:M+-m=122.9+-0.8г/л; M+-2б=102.1-143.7
3. Жирэмсний 1-12 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдийн гемоглобины дундаж хэмжээг дээрхтэй харьцуулахад статистик магадлал (t=3.2 p<0.001, t=3.4 p=0.0005) бүхий ялгаатай, харин сүүлийн 2-ыг хооронд нь харьцуулахад ялгаагүй (t=0.4) байна.
4. Жирэмсний 28 ба түүнээс дээш долоо хоногт M+-m=122.9+-0.8г/л түүний хазайлт: 1б-ийн доод хязгаар 112.5г/л байгаа нь ДЭМБ-ын зөвлөмжөөр УБ хотын газар нутгийн далайн түвшингээс өргөгдсөн хэмжээг харгалзан тооцсон цус багадалтыг илэрхийлэх гемоглобины түвшин 112г/л-тэй дүйж байна.