Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1998-1999
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : АлАТ фермент, шарлалт, цус, элэг, фульминант, билирубин
Үр дүн
1. С гепатитаар өвчлөгсдийн зонхилох хувь нь өвчний нууц үеийн хугацаанд мэс ажилбар, цус цусан бэлдмэл сэлбүүлэх буюу парентераль эмчилгээ хийлгэсэн хүмүүс байна.
2. Цочмог С гепатит голдуу дунд буюу хөнгөн хэлбэрээр явагдаж байна.
3. Цочмог СГ-тай өвчтөнүүдийн 14.1%-д АлАТ ферментийн идэвх буурч, өсөх давтамж ажиглагдав.
4. АлАТ ферментийн идэвх өвчтөнүүдийн 20.8%-д удаан хугацаагаар өндөр хэвээр үргэлжилж, өвчтнүүдийн 36.6%-д эмнэлгээс гарах үед хэвийн хэмжээнд орохгүй байгаа нь цочмог С гепатит архагших тохиолдол цөөнгүй байж болохыг харуулж байна.
5. Архаг С гепатиттай өвчтөнүүдийн олонхид ядарч сульдах, элэг бага зэрэг томрох, АлАТ ферментийн идэвх үе үе өндөрсөх зэрэг элэгний өвчний шинжүүд илэрсэнээс гадна дотоод гадаад шүүрлийн булчирхайн өөрчлөлт, бөөр, цусны эмгэг, криоглобулинеми зэрэг бусад эрхтэн системийн өөрчлөлт төдийлөн ажиглагдахгүй байгаа нь судалгааг цаашид удаан хугацаагаар үргэлжлүүлэх шаардлагатайг харуулж байна.