Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1997-1998
Санхүүжилт: 1500.0 мян.төг
Түлхүүр үг : хэмжилт, улирал, нийлмэл цацраг, цаг агаар, их утга, газар зүй
Үр дүн
1. Хэмжилтийн дүнгээс үзвэл нарны хэт ягаан туяаны түвшин нь нар мандахаас эхлэн өсч үд дунд 12-14 цагийн орчим хамгийн их болж нар жаргах хүртэл буурдаг байна.
2. Цэлмэг өдөр нарны хэт ягаан туяаны түвшин нь зуны улирлыг өвлийнхтэй харьцуулахад 3-3.5 дахин их байдаг бол хавар намрын улирлынхтай харьцуулахад 1-2 дахин их байдаг байна.
3. Бүрхэг өдөр нарны хэт ягаан туяаны түвшин нь харьцангуй бага улирлынхаа цэлмэг өдрийнхтэй харьцуулахад ойролцоогоор 90 хувиар бага байдаг байна.
4. Газар нутгаар авч үзвэл УБ хотын бүх нутагт нарны хэт ягаан туяаны түвшин нь ижил түгэлттэй байна.