Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 02
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2004-2006
Санхүүжилт: 36000000 мян.төг
Түлхүүр үг : элэгний өвчин, хавдар, гашуун банздоо, ургамал
Үр дүн
1. Монголын уламжлалт анагаах ухаанд элэгний өвчний эмчилгээнд хэрэглэж ирсэн эмийн ургамлуудын судар бичгийн тойм бүрдэж, ургамлуудын нэршил, ботаник шинж, тархалт болон хатаах, хадгалах горим, макро-, микро- бүтэц тодорхойлогдов.
2. Гашуун банздоо (Saussurea amara (L.)DC)-ийн газрын дээрх хэсгээс 5 терпеноид, 3 флавоноидын нэгдлийг анх удаа тухайн зүйл ургамлаас
цэврээр ялган авч бүтэц байгууламжийг хроматографийн болон спектроскопийн (ХЯТ, ПСР, 13С ЦСР, 13С ЦСР-ын DEPT, 2 хэмжээст ЦСР-COSY, ЦСР-HMQC, ЦСР-HMBC) аргуудаар судалсны дүнд тараксастерол,
3-О-ацетилтараксастерол, цинаропикрин, β-ситостерол, лупеол, апигенин, апигенин-7-О-гликозид, генкванин болохыг таньж тодорхойлов.
3. Гашуун банздоо ургамлын эмийн түүхий эд болон “Банздоо-2”, “Банздоо-4” тангийн таних урвал, чийглэг, үнслэг, органик ба эрдэс хольц, жижиглэлтийн зэрэг, хандлагдах бодисын хэмжээ зэрэг стандартчиллын чанарын үзүүлэлтүүдийг анх удаа тогтоов.
4. Saussurea amara (L.)DC-н өвс болон “Банздоо-2”, “Банздоо-4” тан эмэнд флавоноид тодорхойлох спектрофотометрийн, цинаропикрин тодорхойлох
ӨМШХ-ийн аргачлалыг боловсруулж, флавоноид Гашуун банздоод 3.746±0.088%, “Банздоо-2” танд 2.730±0.031%, “Банздоо-4” танд
5.072±0.122%; цинаропикрин түүхий эдэд 1.15% тус тус агуулагдаж буйг тогтоов.
6. Мөн Saussurea amara (L.) DC-н х9ндууд, түүнээс ялган авсан цинаропикрин, апигенин, космозин нь тунгаас хамааралтай цөс ялгаралтыг идэвхжүүлэх үйлдэл үзүүлж байгааг илрүүлэв.
7. “Банздоо-2”, “Банздоо-4” тангаас боломжит эмийн хэлбэр гарган авах судалгааны дүнд өтгөн ханд, шахмал мөхлөг эмийн хэлбэрийн технологийн
бүдүүвчийг боловсруулж, чанарын үзүүлэлтүүдийг тогтоов.
8. “Банздоо-2”, “Банздоо-4” танг орчин үеийн эмийн хэлбэрт шилжүүлж “Банздоо-2” шахмал эм, “Банздоо-4” мөхлөгийг гарган авав.
9 Палласын сүүт өвсний идээшмэлийг туршилтын амьтанд 45 хоногийн хугацаатайгаар хэрэглэх явцад хийсэн морфологийн судалгаагаар туршилтын амьтны цөсний цорго, нарийн гэдэс, бронхиол үрэвссэн, бронхиолын шүүрэл ихэссэн зэрэг үзүүлэлтүүдээс харахад уг ургамал нь эпителийн эсийг цочроодог байж болох юм. Мөн нарийн гэдсэнд гарсан морфологийн өөрчлөлтөөр уг ургамал нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг хүчтэй болгох, туулгах үйлчилгээ үзүүлж байлаа.