Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 025
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1999-2001
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : кулон, цөм, мөргөлдөөн, цэнэгт бөөмс, атом, молекул
Үр дүн
Цэнэгт бөөмс, хөнгөн атомын шууд ба резонанс мөргөлдөөн түүний дотор экзотик атом үүсэх, задрах үзэгдлийг судалж, онолын арга барил боловсруулан тодорхой процесст хэрэглэн шинэ шинэ үр дүн гарган авсан. Жишээ нь: Урвалын дараах 3 цэнэгт бөөмийн үйлчлэлцэл нь мөргөлдөөний явцад үүссэн резонанст нөлөөлөх механизмыг анх удаа манай судалгаа илрүүлсэн, удаан хүнд бөөмсийн мөргөлдөөний талаар гарсан үр дүн өндөр практик ач холбогдолтой болсон.
Төслийн судалгааны явцад боловсруулсан математик арга зүй дээр тулгуурлан эх орны байгаль экологи, нийгэм, эдийн засгийн зарим гогцоо асуудлыг судлахад математик загварчлалын аргыг хэрэглэх чухал алхам хийлээ. Монгол мал сүргийн динамик, түүний дотор ямааны их өсөлт сүргийн төлөвт хэрхэн нөлөөлөх, мөн төв суурин нутаг орчим дахь хэт суурьшлаас бий болох бэлчээрийн талхлалт мөн эдийн засгийн асуудлын математик загварчлах талаар тодорхой эхлэл тавигдсан болно.