Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 9070001027
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1999-2001
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : эрдэсжүүлэгч, клинкер, базальтоид, хатуу уусмал, гидравлик идэвх, цеолит, каолинит, хам хаягдал
Үр дүн
1.Хөтөлийн өндөр титрийн шохойн чулууг галт уулын шүлтлэг чулуулаг болох Орхоны базальтоидыг алюминосиликат компонентоор тус тус авч томъ¸о тооцооны дагуу бэлтгэсэн түүхий эдийн хольцод( ХК=0.93)-<
2. Зэсийн оксид агуулсан бодис, материалаар Cu(no3)2 болон Эрдэнэтийн зэсмольбидений баяжуулах үйлдвэрийн хам хаягдлыг ашиглаж болохыг тогтоов. Энэ хаягдлын химийн хольцыг судалж тодорхойлсон байна.
3. Композит эрдэсжүүлэгч ба базальтоидыг алюмосиликат компонентоор хэрэглэсэн нөхцөлд клинкер боловсрох температур 1200-1250 хүртэл буурч байна.
4. Цеолит чулуулгийг 500-700 С хэмд диапазонд дулааны боловсруулалт хийсэн дээжид рентген фазын судалгаа явуулахад клиноптилолитын үндсэн рентген шугамнууд илэрч байгаа нь температурын энэ хязгаарт цеолитын эрдэсийн байгууламж өөрчлөгдөхгүй байгааг үзүүлж байна. Харин цеолит нь энэ температурт дегидратацын процесст хүчтэй орж байна.
5. Судалгаанд дурьдсан эрдсүүдийг дулааны ба хүчлийн боловсруулалтанд оруулах замаар гарган авсан бүтээгдэхүүнийг цементэд 10-15% нэмэлт болгон холимог цемент бэлтгэж тэдгээрийн шахалтын бат бэхийг физик-механикийн аргаар судлахад цеолит- 100 кг/сантиметрквадрат, каолинит-200-250 кг/сантиметрквадрат, базальтоид-150-200кг/сантиметрквадратаар тус тус цементийн гидравлик идэвхийг нэмэгдүүлж байна.