Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1999-2001
Санхүүжилт: 9000.0 мян.төг
Түлхүүр үг : халуун рашаан, хүйтэн рашаан, компонент, макроэлемент, микроэлемент
Үр дүн
- Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай литий, иод, цезийн агуулгатай буюу ижил хосгүй рашаан болохыг тогтоов.
- Ар-Жанчивлингийн рашаан нь гелийн анамаль агуулгатай рашаан болохыг тогтоов.
- Бөөрөлжүүтийн рашаан нь бальнеологийн шаардлагыг хангасан хэмжээний хүхэрт-устөрөгчийн агуулгатай рашаан болохыг тогтоов.
- Хангай -Хэнтийн уулархаг районы зарим рашааны /үүртийн тохой, Ганц модны, бөөрөлжүүтийн рашаан, Аваргын рашаан / бальнеологийн чухал ач холбогдолтой микро-элементийн талаар шинэ мэдээлэл гаргаж авав.
- Хангайн уулархаг орны өмнөд хэсэгт орших халуун рашаануудын химийн найрлаганд үзэгдлийн хэмжээнд авч үзэж болохуйц өөрчлөлт орсон байгааг тогтоов.
- Хэнтийн уулархаг орны өмнөт хэсэгт уул хоорондын хөндийд орших нүүрс хүчлийн хийтэй зарим рашаануудын нүүрсхүчлийн хий багассан үзэгдэл байгааг тогтоов.
- Гурван шинэ объект болон Цагаан нуур, Бэрхийн рашаан, Гэзгийн бүрдэд шинжилгээ хийж эдгээр бальнеологийн хувьд чухал объектууд болохыг тогтоов.