Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2001-2002
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : гархудаг, бэлчээр, эрэл хайгуул, усны сүлжээ, уулс хоорондын хөндий, усны толин гадаргуу.
Үр дүн
1. Дундговь аймгийн 6 сумын 142 бэлчээрт эрэл хайгуулын ажил хийж, гар худагт тохирох 86, богино яндант хурагт 41, гүн өрөмд 1 цэг бүгд 128 цэг тогтоож, 92,17 мянган мал, 136 айл өрхийн хүн амын усан хангамжийг сайжруулах нөхцөл бүрдүүлэв.
2. Тайлангийн хугацаанд 14 гар худаг барьсан нь 13200 толгой мал, 14 өрхийн 50 гаруй хүнийг усан хангамжаар сайжруулжээ .
3. Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Говь-Утаал, Дэлгэрхангай, Хулд, Луус сумын нутагт идэвхтэй солилцооны зонхилох уст үе нь 5-12 метрийн гүнд байгааг тогтоосон байна.
4. Хонхор хотгор газрын зах хэсэгт бүх устай гэж заасан цэгийн 94% нь байршжээ.
5. Дундговь аймгийн бэлчээр нутагт бага гүнтэй худгийн уст цэгийг 0,79-өөс дээш магадлалаар тогтоож болно гэж үзжээ.
6. Тухайн районы бага гүнд тархсан уст үе нь 3 төрлийн физик-геологийн загварт 0,89 магадлалаар тохирно.