Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1989-1990
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : цаг агаар, халуун, хүйтэн, арчилгаа, осгох, хяргах, тарга хүч
Үр дүн
Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд байгалт, цаг уурын нөхцөл тухайн бүс нутагтаа өвөрмөц онцлог ялгаатай, түүнд малын зохицон дассан байдал мөн өөр өөр байна. Иймд бүс нутаг бүрд хонины ноосны хөндийрөх байдал, уур амьсгалын халуун, хүйтний горимын онцлог зэрэг олон хүчин зүйлстэй уялдуулан хонины ноос хяргах хугацааг тогтоох нь зүйтэй.
Хонь ноослох ажлыг цаг уурын нөхцөлтэй уялдуулан зохих бэлтгэлтэйгээр зөв зохион байгуулж богино хугацаанд явуулж энэ үед хонины хариулга, арчилгаа маллагааг сайжруулах нь эрт, хэт орой ноослосноос хүйтэн бороонд олон мал осгох, оройтуулж хяргаснаас мал тарга хүч муу авах, ноос нь сайн гүйцэд ургахгүй ноосны чанар муудах зэрэг аж ахуйд учрах хохирлыг багасгаж, сайн чанарын арвин ноос авч малын тарга хүчийг сайн авахуулах олон талын ач холбогдолтой болно.