Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1986-1989
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : хөрс, шим тэжээл, нитрат, аммоны азот, фосфор, түрүү, иш, эрдэс бордоо
Үр дүн
1. Усалгаатай талбайд буудайг эрдэс бордоогоор бордоход ус хэрэглээний коэффициент 42.4-55.6% багасав. Хөрсөнд агуулагдах шим тэжээлийн бодисын хэмжээ тухайн жилийн цаг уурын нөхцлөөс хамаарч илүү чийглэг жил нитрат, аммоны азот багасч хөдөлгөөнт фосфор, калийн хэмжээ нэмэгдэв.
2. Фосфорын бордоог 270кг/га тунгаар хөрсөнд нөөцлөн хийхэд хөдөлгөөнт фосфорын хэмжээг жил бүр хяналтаас 1мг-аар нэмэгдүүлэв.
3. Эрдэс бордоо буудайн бүтцийг сайжруулж анхны жилийн үйлчиллээр түрүүтэй ишийн тоог 85-151ш, түрүүний үрийн жинг 0.11-0.28г, үрийн тоог 3-8ш 2 дахь жилдээ түрүүтэй ишийг 27-99ш, түрүүний үрийн жинг 0.01-0.13г, үрийн тоог 1-4ш, 3 дахь жилдээ түрүүтэй ишийг 17-18ш, түрүүний үрийн жинг 0.14-0.23г, үрийн тоог 5ш-ээр тус тус нэмэгдүүлэв.
4. Эрдэс бордооны нөлөөгөөр буудайн 1000 үрийн жин, уураг, цавуулаг зэрэг үзүүлэлт хяналтаас буурсан боловч нэг га-аас хураах хэмжээ нь нэмэгдэв. Эрдэс бордооны шалгарсан хувилбарт ашигт ажиллагааны түвшин 114% нэмэгдэв.