Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1990-1990
Санхүүжилт: 215.1 мян.төг
Түлхүүр үг : болц, ургац, тууз, эгнээ, үрийн норм, хөрс, дулаан
Үр дүн
1. Төл сонгиныг IV сарын 30-наас V сарын 10-нд тарьж 94.2-97.7%-ийн болцтой 171.5-201ц/га ургац авах боломжтой.
2. Төл сонгиныг тууз хооронд 50см, эгнээ хооронд 15см зайтай 3 эгнээгээр га-д 80кг үрийн нормоор тарьж 98.2%-ийн болцтой 203.5цн ургац өгч төл сонгины тохиромжтой хэсгийн гарц 79.6%-ийг эзэлж байна.
3. Төл сонгиныг VIII сарын 10-нд хураахад га-гаас 67цн, VIII сарын 20-нд 91цн, VIII сарын 30-нд 115цн ургацтай байна. VIII сарын 10-нд хураасан хугацаанаас VIII сарын 20-ных 24, VIII сарын 30-ных 48цн-ээр илүү ургац өгчээ. Төл сонгиныг хур бороо элбэгтэй жил VIII сарын 20-30-нд, гандуу жил VIII сарын 10-15-ны хооронд хураах нь илүү тохиромжтой.
4. Халх голын районы үржил шимт хөрс, дулааны хангамж сайтай зэрэг нөхцөлд төл сонгиныг салхинаас хамгаалагдсан талбайд усалгаатайгаар тарьж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой.