Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1986-1990
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : биофлотаци, Tio.bacc, зэс, ховор металл, рен, уусмал, гетероген систем, төмөр, исэлдсэн хүдэр, эрдэнэт, хүхрийн хүчил
Үр дүн
Нөөц ихтэй газрыг түшиглэн ядуу хүдрээс зэсийг баяжуулахад бактерийн уусалтын аргыг өргөн хэрэглэдэг гадаад орны туршлагыг Эрдэнэтийн зэс-молибдены орд газрын ядуу хүдрийг /0.03/, гүний уснаас нь ялган авсан Tio.ferrkxidans2аар баяжуулж, баяжуулалтын явцад микробиологийн хяналтыг тогтмол хийхийн зэрэгцээ уг бактерийн оршин байх магадлал нь гүний усны элементүүдийн агуулагатай хэрхэн уялдаатай байдгийг тогтоож зэсийн баяжигдсан уусмалаас зэсийг ялган авах боломжийг судалж уг бактери төмрийн /II/ ионыг хэрхэн исэлдүүлдэг болохыг судалсан. Мөн электролитын уусмал дахь зэсийн концентрацыг ихэсгэх хэд хэдэн аргаас цементийн аргыг авч туршсан. Цементацлагдсан зэсийн цэвэршилт нь төмрийн шинж чанараас шууд хамарах ба технологийн горимыг тогтмол байлгах тохиолдолд зэсийн агуулга 60%-оос дээш байх магадлалтайг тогтоожээ.