Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1989-1989
Санхүүжилт: мян.төг
Түлхүүр үг : туршилт, тайлан, сар, улирал, жил, үзүүлэлт
Үр дүн
СТ4Т2 програм нь 4-р цахилгаан станцын турбин цехийн техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцоолоход зориулагдсан. Тус программын туршилтыг станцаас авсан анхдагч өгөгдлийг хэрэглэн 1988 оны 1-р сарын үзүүлэлтээр хийв.
СТ4Т2 программ нь ВЕНР2 , ВЕНР4 , ВЕНР6 , ВЕНР7 нэр бүхий 4 дэд программаас бүрддэг.
Энэхүү программыг ашиглан турбин цехийн техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг зөвхөн сар бүрээр төдийгүй тайлангийн 10, 20 хоногоор, улирал, хагас жилээр болон бүтэн жилийн хугацаагаар тодорхойлж болно. Түүнчлэн тооцоог 2.5 минутын дотор хийж гүйцэтгэдэг тул түүнийг өдөр тутмын үзүүлэлтүүдийг бодоход ч хэрэглэж болно. Ингэснээрээ станцын ашиглалтын үйл ажиллагааг шуурхай удирдах, үндсэн ба туслах тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаанд хяналт тавих улмаар тэдгээрийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх боломж нэмэгдэх юм.