Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1999-2001
Санхүүжилт: 15062.8 мян.төг
Түлхүүр үг : техникийн ашиглалт, үл саатах чанар, засварлагдах чанар, хадгалалт даах чанар, бүрэн бүтэн байдал, гэмтэл, эдэлгээний хугацаа, хорт утаа, микропроцессор
Үр дүн
Манай орны автотээврийн техник ашиглалтын найдварт ажиллагааны түвшинг тодорхойлох шинжилгээ судалгааны ажлын үр дүнд автомашины техникийн хяналтын эрх зүйн орчныг бүрдүүлж, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, экологийн шаардлага хангахгүй автомашиныг ашиглахад хяналт зохицуулалтын механизмыг чангатгах, автосервисийг хөгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлж оношлол, хяналтын улсын сүлжээг шинээр байгуулах санал дэвшүүлсэн. Судалгааны дүнд автотээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын сүлжээ байгуулах ерөнхий схем, мөн найдварт ажиллагааг хангах, экологийн үнэлгээг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой 9 стандарт боловсруулж батлуулан, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Үүнд: MNS 4598-98, MNS 4599-98, MNS 4601-98, MNS 5011-2001, MNS 5012-2001, MNS 5013-2001, MNS 5014-2001, MNS 5024-2001, MNS 5025-2001 болно.
Удирдагч