Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2001-2002
Санхүүжилт: 2800.0 мян.төг
Түлхүүр үг : триглицерид, холестерин, анолипопротейн, липопротейн, Аро А-1, цусан хангамж
Үр дүн
Тархи болон зүрхний цусан хангамжийн дутагдал бүхий монгол хүмүүст липидийн солилцооны маркерууд болох нийт холестрин 4.7 (4.19-5.21) ммол/л, триглицерид 1.5 (1.17-1.35) ммол/л, БНЛП-ХС 2.8 (2.41-3.19) ммол/л, аполипопротейн В 79.7 (69,2-90,02) мг/дл, болон Lp-a-ийн хэмжээ 17.8 (13.09-22.51) мг/дл байгаа гадаадын судлаачдын хэвийн хязгаар дотор боловч манай орны эрүүл бүлгийн хэмжээтэй харьцуулахад статистикийн магадлалтай өндөр тодорхойлогдож, липид түүний дотор холестерины цусанд байх хэмжээ монгол хүмүүсийн хувьд атеросклерозыг үүсгэх онцгой нөлөө бүхий гол хүчин зүйл биш гэж урьд өмнө нь манай орны зарим судлаачдын хийсэн дүгнэлт үнэн магадтай байж болохыг үгүйсгэхгүй байна.