Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2001-2002
Санхүүжилт: 800.0 мян.төг
Түлхүүр үг : цирроз, архаг гепатит, улаан хоолой, ходоодны дээд хэсэг, зэрэглэл, HBV халдвар
Үр дүн
Нийтдээ 3813 тохиолдолд элэгний вирусын халдварын судалгаанд хамааруулж улаан хоолой ходоодны дээд хэсгийн хураагуур судасны өргөсөлтийн зэрэглэлийг 0I, II, III, IY гэсэн олон улсын жишигт нийцүүлэн ангилж судас хатаах дурангийн эмчилгээний жишиг /стандарт/ тогтоов.
Тогтоосон жишгийн дагуу судас хатаах ХБНГУ-д үйлдвэрлэсэн этоксисклерол 1%-ийн уусмалыг 1 удаагийн тун 1 хатгалтанд 1 мл, нэг шанс эмчилгээнд судасны зэрэглэлээс хамаарч 20-30 мл уусмалыг нэг дор хэрэглэв.
Хагалгааны явцад цус алдах болон бусад хүндрэлүүд ажиглагдаагүй. Этоксисклерол хийгдсэн тохиолдлын амьдрах нөхцөл III-IY зэрэглэлийн судас өргөсөлтийн үед 1-3 жил, 0I-0II зэрэглэлийн өргөсөлтийн үед 5-7 жилийн үр дүн тодорхойлогдсон нь мэс заслын хүнд хагалгааг хөнгөвчилсөн эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнтэй сайн арга болох нь тогтоогдов.