Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 004
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2001-2002
Санхүүжилт: 780.0 мян.төг
Түлхүүр үг : зохиомол эргэлт, парциаль даралт, гематокрит, гемоглрбин, шүлтийн нөөц, шинжилгээ
Үр дүн
Цусны зохиомол эргэлттэй нөхцөлд зүрхний хавхлага суулгах хагалгааны дараах ойрын үеийн цусны хүчил, шүлт, хийн солилцооны үзүүлэлтийн зохистой стандарт хэмжээг тогтоолоо. Үүнд:
Цусны хүчил, шүлт (PH), артерийн цусны нүүрс хүчлийн хийн парциаль даралт (PaCO2) 35-40 мм.куб, артерийн цусны хүчилтөрөгчийн хангамж (SATa) 94-100%, венийн цусны хүчилтөрөгчийн хангамж (SATv) 65-70%,артер венийн хүчилтөрөгчийн хангамжийн зөрүү (ABPO2) 40%>, шүлтийн нөөц 40 ммоль/л<, хүчилтөрөгчийн шингээлт (ПО2) 120-150 см3, гемоглобин (Hb) 80-120г/л, гематокрит (Ht) 25-35%.