Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2000-2001
Санхүүжилт: 9182.8 мян.төг
Түлхүүр үг : бахлуур, бамбай булчирхай, антропометрийн үзүүлэлт, сурагчид, нутагшмал өвчин, тэмтрэлтийн арга
Үр дүн
1. УБ хотын 41-р сургуулийн 3-р ангийн хүүхдүүдэд эхний үзлэгээр бахлуурын илрэлт хувь нь 1-р зэрэгтэй 31.4 хувь, 2-р зэрэгтэй 5.8 хувь байсан бол иоджуулсан ус өгсөн явцын дүнгээс харахад 1-р зэрэгтэй 9.6 хувь, 2-р зэргийн бахлуур илэрсэнгүй. /p<0.01/
2. Завхан аймагт хийсэн судалгаа эхний үзлэгээр 1-р зэрэгтэй 44.4 хувь, 2-р зэрэгтэй 3.8 хувь байснаас туршилт судалгааны дүнд 1-р зэрэгтэй 28.7 хувь, 2- р зэргийн бахлууртай хүүхэд байсангүй. /p<0.01/
3. Судалгаанд хамрагдсан сурагчдын бахлуурын илрэлтийн хувийг хяналтын группын хүүхдүүдийн бахлуурын илрэлтэй харьцуулан үзэхэд туршилт судалгаа нь үр дүнтэй болох нь батлагдлаа. /p<0.01/
4. Судалгаанд хамрагдсан 2 группын сурагчдын антропометрийн үзүүлэлтийг харьцуулан авч үзэхэд ялгаа байхгүй байна. Үүнэсс үзэхэд сургуулийн сурагчдын бие бялдрын өсөлт, хөгжилтөнд Иод Дутлын Эмгэг нөлөөлөөгүй байна.
Дүгнэлт
1. Иод Дутлын Эмгэгээс өвөрмөц урьдчилан сэргийлэх найдвартай арга болох иоджуулсан бүтээгдэхүүн /давс, ус/-ийг тогтмол хэрэглэх нь хамгийн үр дүнтэй арга болох нь батлагдлаа.
2. Шээсээр ялгарах иодын агууламж нь хүнд зэргээс хөнгөн зэрэглэлд шилжсэн нь туршилт судалгааны явц ач холбогдлоо өгсөнийг харуулж байна.