Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2000-2001
Санхүүжилт: 6549.0 мян.төг
Түлхүүр үг : илчлэг, таргалалт, бичил бодис, илүү жин, үндсэн шимт бодис, тураал
Үр дүн
Судалгаанд хамрагдсан нийт өрхийн 20.6% нь 1-3, 65.8% нь 4-7, 13.6% нь 8 ба түүнээс олон хүн ам бүлтэй, 5.0% нь төвлөрсөн орон сууцанд, 30.2% нь хувийн хашаа байшинд, 62.6% нь гэрт, 2.2% нь ердийн халаалттай орон сууцанд амьдарч байна. Өрхийн сарын дундаж орлогын 17.6%-ийг цалин, 14.1%-ийг тэтгэвэр тэтгэмж, 37.9%-ийг мал аж ахуй, газар тариалангийн ашиг, 5.8%-ийг хувийн хөдөлмөр, 1.0% нь үйлдвэр үйлчилгээний ашиг, 1.6% нь эд хөрөнгө хөлслүүлсний ашиг, 8.7%-ийг ах дүү, найз нөхдийн тусламж, 13.2%-ийг зээл, 0.1%-ийг гуйлгын орлого бүрдүүлж байна.
Хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний давтамжаас үзэхэд нийт өрхийн 95,0% нь мах махан, 70% нь сүү, сүүн, бүх өрх гурил гурилан бүтээгдэхүүн, 42,3% нь төмс, 70,4% нь хүнсний ногоо, 4,5% нь жимс жимсгэнэ, 45,9% нь сахар чихрийн зүйл, 35,5% ургамлын тосыг өдөр бүр хэрэглэж, энэ үзүүэлэлт 1993 оныхоос нэмэгдсэн байна.
Насанд хүрсэн хүний 64,9% нь хэвийн, 27,7% нь илүүдэл жинтэй, 7,4% нь тураалтай байна. АБТ-ээс дээгүүр орлоготой өрхийн гишүүдийн дунд тураал 4,2%, илүү жин 43,1% байхад АБТ-ээс доогуур орлоготой өрхийн гишүүдийн дунд тураал 4,9%, илүүдэл жин 10,9%-тай байна. Насны бүлгээр авч үзэхэд 18-25 насны эрэгтэйчүүдийн 20,5% нь тураалтай байсан бол 26-60 нас хүртэл тураал буурч, илүү жингийн үзүүлэлт нэмэгдсээр 60-с дээш насанд илүү жин буурч, тураал ихсэж байна. Харин 18-25 насны эмэгтэйчүүдэд тураал энэ насны эрэгтэйчүүдээс 13,3 хувиар бага, тураал 3 хувиар их байна. Эмэгтэйчүүдийн илүүдэл жин 18-25 насны бүлэгтэй харьцуулахад 26-40 насанд 3,9 дахин, 41-60 насанд 8,2 дахин өсч, 60-с дээш насанд илүү жин буурч, тураал бараг 3 дахин нэмэгдсэн байна.
Дүгнэлт
1. Өрхийн хүнсний бүтээгдэхүүний хрэглээний эх үүсвэрийн >60, зарим хүнсний бүтээгдэхүүнийг 100% зах зээл байгаагаас үзэхэд өрх өөрийгөө хүнсээр хангах чадавх бага байна.
2. Хүн амын хүнсний хэрэглээ өрхийн амьжиргааны түвшнээс хамааралтай байна. /Rxy=0.96, try=2.3/
3. Хүн амын амьжиргааны аль ч бүлэгт үндсэн шимт бодисын тохироо алдагдсан байна.
4. Хоногийн хоолны илчлэг, найрлагын үзүүлэлт 1993-2000 онуудад нэмэгдсэн байгаа боловч зөвлөмж хэмжээнд хүрэхгүй байна.
5. Өрхийн амьжиргааны түвшнээс хамаарч амьжиргааны баталгаат түвшнээс дээгүүр орлоготой хүн амын дунд таргалалт, амьжиргааны баталгаат түвшнээс доогуур орлоготой хүн амын дунд илчлэгийн архаг дутал жилээс жилд ихсэж, хэвийн жинтэй хүн амын тоо багассан байна.
6. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн хоол тэжээлийн талаарх мэдлэг, хандлага хангалтгүй байна. Эмэгтэйчүүд бага насны хүүхдийн дунд элбэг тохиолддог хоол тэжээлийн дутлаас үүсэх зарим эмгэгийн талаархи мэдлэг бага байна.