Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 20012301
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2001-2002
Санхүүжилт: 664.920 мян.төг
Түлхүүр үг : мэдрэлийн товгор, нүдний дотоод өнцөг, хүүхэн хараа, үсний нөсөөжилт, мөрний гажиг
Үр дүн
Дүлий ба сонсгол султай хүмүүс болон шаардлагатай төрөл ах, дүү хүмүүсийг Улаанбаатар хотын дүлий 29-р тусгай сургууль, Дорнод аймгийн Чойбалсан хотын хүн ам ба 10 жилийн дунд сургуулийн тусгай сургалттай 2 анги, Дундговь аймгийн Мандалговь хотын хүн амын дотор 1998-2001 онд судалж нийт сонсгол бууралттай 736 хүн буюу 629 пробандыг 594 гэр бүлд үзэж, Ваарденбургийн хамшинжтэй 6 гэр бүлээс 10 пробандыг ялган авч эмнэлзүйн шинж тэмдгүүдийг нүдний өнгө өөрчлөлт, үс арьсны нөсөөжилт, үс эрт цайх, үсний шугам доошлох, хамрын уг өргөн, хөмсөг нийлсэн, хамрын угалзын хөгжилгүйтэх зэргийг тодруулан бүртгэв.
Хяналтын бүлэг болгон эрүүл 200 монгол хүүхэд ба эрүүл 96 цагаан арьстан америк хүүхдүүдийг судалгаанд хамруулж нүдний дотоод булан, хүүхэн хараа хоорондын зай, гадаад булангийн зай ба W - индексийн дундажийг харьцуулан судалсан. Хүн бүр дээр Ваарденбургийн - индексийг Ариас Мортагийн аргаар тодорхойлов.