Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2000-2001
Санхүүжилт: 14.6 мян.төг
Түлхүүр үг : мал, үндсэн хөрөнгө, малын үнэ, автомашин, цахилгаан үүсгүүр
Үр дүн
- Байгаль цаг уурын бүс бүрээс, бизнесийн хэв шинж бүхий малчин өрхүүдийг сонгон 9 аймаг, 25 сумын 95 өрхөд судалгаа хийв. Эдгээр өрхийн дунджаар өвч үзвэл нэг өрх нь 966 толгой малтай, 31.1сая төгрөгийн мал болон бусад төрлийн үндсэн хөрөнгөтэй байна. Өрхийн нийт хөрөнгийн 79.9 хувийг малын үнэ эзэлж байна.
- Судалгаанд хамрагдсан нийт өрхийн 56.3% нь суудлын автомашинтай, 33.3% нь ачааны автомашинтай, 67.8% нь мотоциклтэй, 68.9% нь аль нэг төрлийн цахилгааны үүсгүүртэй. 65.5% нь телевизортой байгаа нь улсын дундаж малчин өрхийн эдгээр үзүүлэлтээс 52.3-73.0 пунктээр тус тус илүү байна.