Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Мах,сүү- зах зээлд



Салбар : Инженерийн ухаан, технологи

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 1999-2000

Санхүүжилт: 36150.0 мян.төг

Түлхүүр үг : триптопан, гулууз, хангай, йогурт, үелэг, давсаг

Үр дүн

1. Монгол малын махны чанар эрүүл ахуйн шаардлагын үзүүлэлтийг тогтоох үндэсний аргачлал боловсруулах
-Монгол малын махны чанар, экологийн цэвэршилтийн судалгааны үр дүнг нэгтгэн Олон улсын стандартын үзүүлэлттэй харьцуулсны үндсэн дээр мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт болон махны үйлдвэрүүдийн технологийн түвшинг дээшлүүлэх шаардлагыг стандартад нарийвчлан тусгав.
- Дээрхи стандарт нь мал амьтны мах, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлтээрээ олон улсын стандартын түвшинг хангаж байна.
-Энэхүү стандартад бүтээгдэхүүний аюулгүй байдлын шаардлагыг олон улсын зах зээлийн жишигт хүргэн тавьснаар мах, махан бүтээгдэхүүн экспортлох шатанд гарч байгаа худалдааны саад тотгорыг багасгаж, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.
2. Үхрийн махыг экспортын зориулалтаар шулж ангилах технологи
- Үхрийн махыг шулж, булчингийн бүтцийн дагуу ангилах үйлдэл% ажилбарын дарааллыг тогтоов.
-Манай үйлдвэрүүдийн технологийн шугамын нийтлэг онцлогоос хамааран тал гулууз махыг нурууны 8 ба 9 дүгээр үеийн заагаар салгах технологийг сонгосон болно.
3. Ямаа, сарлагийн махаар хиам, бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи
- Хангай чанамал хиам үйлдвэрлэх технологийг боловсруулж, холбогдох техникийн баримт бичгийг батлуулан үйлдвэрлэлд нэвтрүүлэв.
- Цоохондой чанамал хиам үйлдвэрлэх технологийн заавар, жор, орцын нормыг боловсруулж батлуулав.
- Төмрийн агууламж өндөртэй өртөг хямдтай, олдоцтой түүхий эд болох дэлүүг хатаасан байдлаар баяжуулагчаар ашиглан үйлдвэрлэсэн хиамыг эмчилгээ сувилалын зориулалттай хоол бэлтгэхэд хэрэглэсэн нь клиник туршилтын дүнгээр цус төлжүүлэх үйлчилгээтэй болох нь тогтоогдов.
4. Өртөг хямдтай түүхий эдийн шинж чанар, боловсруулах технологи
- Бэлчээрийн маллагаатай хонь, ямаа, үхэр, сарлаг, адууны 6-8 нэрийн дотор эрхтний химийн найрлагын үзүүлэлтүүдийг тогтоосон
-Уламжлалт аргаар бэлтгэсэн гургалдай, цус оролцсон дотор махан бүтээгдэхүүн болох хярамцаг, шавайны химийн найрлагыг тодорхойлсон
5. Өлөн гэдэсний төрлийн түүхий эдийн ашиглалтыг сайжруулах, технологийг боловсронгуй болгох судалгаа
-Судалгаа туршилтын ажлын үр дүнд тулгуурлан бид бод малын улаан хоолойн хальс, давсгийг хиамын бүрхэвчийн зориулалтаар бэлтгэж, боловсруулах технологийн шийдлийг гаргаж Бүрхэвчийн зориулалтаар ашиглах давсаг, улаан хоолойн хальс стандартыг боловсруулж батлуулсан.
-Махны дотоод хэрэглээ болон экспортыг дагалдан Монгол оронд малын өлөн гэдэсний түүхий эдийн нөөц тогтвортой хэмжээнд байх нь тооцоогоор тогтоогдов.
6. Сүүн хүчлийн бактерийн цэвэр өсгөврийн сан, айрагны симбиоз хөрөнгө бэлтгэх технологийн судалгаа
-Туршилт судалгааны ажлын дүнгээс үзэхэд Хүнстех корпорацийн Хүнсний нэгдэсэн лабораторийн микробиологийн лабораторид ялган авч бэлтгэсэн ацидофилин, зөөхий, аарц, йогуртын хөрөнгөнүүд нь физиологи биохими хэлбэрзүй технологийн үзүүлэлтүүдийн хувьд лаборатори болон Мон сүү ХХК-д явуулсан туршилтаар өнөөгийн үйлдвэрлэлийн нөхцөлийг хангаж чадахуйц болсон байна. иймд эдгээр хөрөнгийг их хэмжээгээр үйлдвэрлэн сүү боловсруулдаг үйлдвэрүүдийг хангах нэгдсэн жигд стандартын хөрөнгөөр хангах нөхцөл бүрдлээ.лабораторын нөхцөлд 20 градус, 25 градусын температурт байгалийн симбиоз хөрөнгө ашиглан туршилт явуулж үйлдвэрийн нөхцөлд айраг бэлтгэх хамгийн тохиромжтой температур нь 20-22 градус болохыг тогтоов.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 ном 1, эрдэм шинжилгээ танин мэдэхүйн өгүүлэл 17, илтгэл 24-г нийтлүүлж, стандарт 10, технологийн заавар 4-г батлуулсан. Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД