Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2001-2002
Санхүүжилт: 144.0 мян.төг
Түлхүүр үг : мэдрэг чанар, ийлдэс, өсгөврийн шинжилгээ, түрхэц, антиген, өвөрмөц чанар
Үр дүн
Судалгааны дүн
1. Уушгины бус сүрьеэ гэсэн оноштой 38 (100%) өвчтөний ийлдсэнд сүрьеэгийн нянгийн 38kDa антигений эсрэг үүссэн антителийг илрүүлэх шинжилгээхийхэд өвөрмөц байдал 28/38х100=73.7% байлаа.
2. Эрүүл 10 хүний ийлдсэнд дээрх шинжилгээг хийхэд өвөрмөц байдал 10/10х100=100.0% байлаа.
3. Дархлал судлалын аргыг өсгөврийн шинжилгээтэй харьцуулахад мэдрэг (55.1%) байна.
Дүгнэлт
1. Дархлалын арга нь өсгөврийн шинжилгээтэй харьцуулахад хямд, хэрэглэхэд хялбар оношлогооны арга байна.
2. Мэдрэг чанарын хувьд бусад уламжлалт аргуудаас давуу биш байна. Гэвч өсгөврийн шинжилгээтэй харьцуулахад өвөрмөц чанар харьцангуй өндөр (60%) байгаа нь уушгины бус эрхтний сүрьеэг оношлоход нэмэлт шинжилгээний аргаар ашиглах боломжтойг харуулж байна.
3. Энэ арга нь сүрьеэ өвчний оношийг батлах үнэмлэхүй үзүүлэлт болж чадахгүй бөгөөд зөвхөн уушигний түрхэц сөрөг болон уушгины бус эрхтэний сүрьеэг оношлох нэмэлт үзүүлэлт болгон хэрэглэх боломжтой юм.