Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2001-2002
Санхүүжилт: 4453.676 мян.төг
Түлхүүр үг : ийлдэс, вакцин, сорьц, иммуноглобулин Ж, тандалт, дэгдэлт
Үр дүн
Улаанбурханы тандалтын хүрээнд янз бүрийн насны бүлгийн хүмүүсээс цуглуулсан сорьцонд орчин үеийн мэдрэг чанар сайтай аргаар улаануудын эсрэг өвөрмөц иммуноглобулин Ж-г тодорхойлоход шинжилсэн бүх сорьцын 71,2 хувь нь улаануудын эсрэг дархлалтай, 28,9 хувь нь огт дархлалгүй тодорхойлогдов.
Насны бүлгээр авч үзвэл:
0-11 сартайд 67,3%, 1-4 настайд 60,5% нь дархлалтай, 5-9 насанд 58,6% нь дархлалтай, 10-14 насанд 88% нь, 15-19 насанд 85,0% нь , 20-24 насанд 70,0% нь, 25-29 насанд 62,0% нь, 30-34 насанд 87,4% нь, 35-39 насанд 89,0% нь, 40-өөс дээш насанд 97,6% нь дархлалтай байна.
Дүгнэлт
1. а. Улаанбурханы эсрэг өргөн вакцинжуулалтын үед лабоаторийн оношлогоонд ийлдэс судлалын олон аргуудыг хэрэглэж, эмнэлзүйн оношийг баталгаажуулах болон улаанбурхан, улаануудыг лаборториор ялган оношлох аргаг практикт нэвтрүүлснээс гадна вирус судлалын болон молекул биологийн шинжилгээний аргуудаас нэвтрүүлэх зорилттой байна.
б. 1993 онд батлагдсан Монгол улсын дархлалын үндэсний хөтөлбөрт 2000 он гэхэд улаанбурханы өвчлөл ба нас баралтыг тус тус 95 хувь бууруулж, эмнэлзүйн оношийн 50 хувийг лаборториор баталгаажуулах гэсэн зорилт үндсэндээ амжилттай хэрэгжиж эхэлллээ.
2. а. Улаануудын дэгдэлтээс сэргийлэхийн тулд улаануудаас сэргийлэх вакцинийг юуны өмнө 1-29 насны хүмүүст хэрэглэх нь зүйтэй байна.
б. Нэгэн зэрэг гурван халдвараас хамгаалах чадвартай улаанбурхан-улаанууд-гахай хавдрын эсрэг гуравт вакциныг хэрэглэх саналтай байна.