Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2012-2014
Санхүүжилт: 108,000.0 мян.төг
Түлхүүр үг : анатоми, эпидерм, аномоцит, генийн сан, генераци, генофонд, экохэлбэр, дээж, цуглуулга
Үр дүн
1. Усалгаатай нөхцөлд нэн ховор, Цагаан цээнэ (Paeonia lactiflora Pall.), Шаравтар лидэр (Sophora flavescens Soland.), Кузнецовын хорс (Aconitum kuznezoffii Reinchb.), Дагуур сараана (Lilium dahuricum Ker.-Gawl L.) Том дохиурт сонгино (Allium macrostemon Bunge), Нягт сонгино (Allium condensatum Turcz.)-ны 6 зүйлийн цэвэр үр гаргасан.,
2. Цуглуулгын питомникаас хураасан нэн ховор, ховор 20 зүйлийн үрээр баяжуулсан генийн сан, судалгааны эх материалыг бүрдүүлсэн. Нэн ховор-2 кг, ховор-50.7 кг 20 популяцийн шинэ ургамлын үрээр 2012-2014 онд генийн санг баяжуулж, судалгааны эх материалыг шинэчлэх боломж бүрдүүлсэн юм.
3. Хээрийн бүсийн усалгаатай нөхцөлд нэн ховор ургамлын 3 зүйлд нутагших боломж илрүүлсэн. Цагаан цээнэ (Paeonia lactiflora Pall.)-ийн “Дадал”, Шаравтар лидэр (Sophora flavescens Soland.)-ийн “Баяндун”, 3.Кузнецовын хорс-(Aconitum kuznezoffii Reinchb.)-ны “Эрдэнэцагаан” экохэлбэрүүдийн тарималших бүрэн боломжтойг илрүүлж тогтоосон.