Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Малын шинэ эм бэлдмэлийн технологи



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2012-2014

Санхүүжилт: 161300.00 мян.төг

Түлхүүр үг : адууны нийлүүлгийн өвчин, шинэ эм, антибиотик, дельтаметрин, амитраз, ивермектин, дусаалга

Үр дүн

1. Манай улсад малын гадна шимэгч, түүний дотор бэлчээрийн хачигтай тэмцэх эм бэлдмэл огт байхгүйн улмаас жил бүр олон мянган мал шимэгчид нэрвэгдэн, хачгаар халдварлаж хачгаар дамждаг өвчний халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж хүн, малын зооноз өвчний тархалт нэмэгдэн шинэ болон шинээр сэргэж буй өвчин нэмэгдэх хандлагатай байна. Энэхүү төслийн хүрээнд Малын гадна шимэгчийн эсрэг өвөрмөц өндөр идэвхитэй дусаалга буюу пур-оныг хийхдээ 3 үйлчлэгч бодис бүхий пуроны 3 төрлийн туршилтын хувилбарыг бэлтгэсэн. Дельтаметрин 2,5±1%, Амитраз 1,5±1% тус тус агуулсан хоёр үйлчлэгч бодистой “Дельтатраз пур-он”. Дельтаметрин 1,0±1% агуулсан нэг үйлчлэгч бодистой бэлдмэлийг “Дельтамон пурон”. Амитраз 2,5±1%, Ивермектин 0,5±1% тус тус агуулсан хоёр үйлчлэгч бодистой “Амимектин пурон”. Малын гадна шимэгчийн эсрэг өвөрмөц идэвхитэй шинэ эмийн хэлбэр Дельтатраз пурон, Дельтамон пурон, Амимектин пурон гэх 3 төрлийн пуроны технологийг боловсруулав.
Дээрх боловсруулсан технологиос гарсан пуронуудын идэвхийг in vitro-д туршихдаа бэлчээрээс түүсэн хачгаа туршилтын 6 бүлэгт хуваан туршихад in vitro нөхцөлд Дельтатраз 100%, Дельтамон 67%, Амимектин 100%, Екотраз 43%, Акарвил 57% үхсэн. Эмгүй хяналтын бүлэг 100% үхээгүй байлаа.
Мөн хамуутай малд in vivo-д дээр пуроныг туршин хэрэглэхэд эм дусаагаагүй хяналтын хачгууд амьд харин эм үйлчилснээр саажсан байдалд орж улмаар саажин хөндийрсөн байв. Дельтатраз 83.3%, Дельтамон 74.4%, Амимектин 41.1%, Экотраз 76.3%, Акарвил 46.4%, үйлчилгээний идэвхитэй байна. Хяналтын бүлэгт 5 хачиг нэмэгдсэн байв. Уг судалгаануудаар дээрхи бэлдмэлүүдийг гадна шимэгчийн эсрэг үзүүлэх идэвхийг in vitro болон in vivo-д туршиж баталгаажууллаа. Гадна шимэгчийн эсрэг 3 төрлийн пуроны техникийн баримт бичиг бүрдүүлэх зорилгоор Фармакопейн өгүүлэлийн төсөл боловсруулан батлуулсан.
2. Адууны нийлүүлгийн өвчин нь адууны бэлэг эрхтэн, мэдрэлийн тогтолцоонд шимэгчилдэг, Trypanosoma equiperdum зүйлээр үүсдэг, хавьтлын замаар халдварладаг ужиг явцтай өвчин юм. Улс, орон нутагт адууны худалдаа нь хяналт шинжилгээгүйгээр явагдаж, шилжилт хөдөлгөөн замбараагүй хийгдэж байгаа нь өвчний тархалт ихэсхэд гол нөлөө болдог. Манай улсын хувьд адууны нийлүүлгийн өвчтэй тэмцэх эмчилгээний арга эмийн бэлдмэл байхгүйгээс ихэвчлэн ам дамжсан байдлаар, чанарын баталгаагүй, улсын бүртгэлгүй, сонгомол бус эм, бэлдмэл хэрэглэснээр тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Иймээс бид Diminazene aceturate агуулсан “Тридамон” нэртэй эмийн технологийг бий болгон өвчний үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй, хямд өртөгтэй малын эмийн технологи боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажилласан. Diminazene aceturate-ийн 97,5 %-аас дээш цэвэршилттэй хуурай нунтаг 1гр-аар жинлэн авч урьдчилан бэлтгэсэн цодонд савлан битүүмжилж UV гэрлээр үйлчилж ариутган бэлдмэлийг бэлтгэлээ. Бэлтгэсэн хувилбаруудынхаа ариун чанарыг уламжлалт аргаар буюу TSA, TSB, Сабуро, МПЭШ-д суулгалт хийн тасалгааны температурт болон термостатын 370С-т 7 хоног тавьж, мөн хувилбаруудыг мембран шүүлтүүрийн арга буюу Thioglycollate –тай орчин, Сабурогийн орчинд суулгалт хийн тасалгааны температурт болон термостатын 370С-т 7 хоног тавьж тус тус шалгахад ариун байв. Бэлдмэлийн хоруу чанарыг тодорхойлоход Цагаан хулганы арьсан дор тридамоныг тарьж LD50-ийг тогтооход 258мг/кг байлаа. “Tридамон” эмийг 3, 6, 9, 12, 15, 18, 21, 24 саруудад эм хадгалах зохистой нөхцөл болох харанхуй, хуурай, сэрүүн газарт, тохиромжгүй нөхцөл болох гэрэлтэй тасалгааны хэмд хадгалсан дээжинд HPLC-ээр үйлчлэгч бодисын хэмжээг тодорхойлоход тасалгааны хэмд 3 сар 98,3%, 12 сар хадгалахад 97,6 %, 24 сар хадгалахад 91,4%, гэрэлтэй нөхцөлд 3 сар 94,74%, 12 сар 91,9%, 24 сар 90,0% харин Харанхуй сэрүүн нөхцөлд 3 сар 101,0%, 12 сар 100.0%, 24 сар хадгалахад 96,8% үйлчлэгч бодис агуулагдаж байгаа бөгөөд харанхуй сэрүүн нөхцөлд хадгалахад агуулагдах үйлчлэгч бодис 2 жилийн хугацаанд тогтвортой байгаа тул хадгалах тохиромжтой юм. Тридамон эмийн фармакопейн өгүүлэл төслийг боловсруулан баталгаажуулсан байна.
3. Бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн явуулах онцлогтой холбоотойгоор уртасгасан үйлдэлтэй антибиотикийн хэрэгцээ зайлшгүй гардаг. Алс холын бэлчээрт гэрээсээ хол байдаг бэлчээрийн мал аж ахуй тэр дундаа адуу, тэмээ, сувай үхэр зэрэгт ойрхон цагаар хэрэглэгддэг ердийн үйлчилгээтэй антибиотикийн эмчилгээ төдийлөн тохиромжгүй байдаг учир цөөн тарилт хийгддэг уртасгасан үйлчилгээтэй антибиотикийн хэрэгцээ зайлшгүй байдаг. Уртасгасан үйлчилгээтэй антибиотик хэрэглэн эмчлэх олон өвчин, эмгэг байдаг. Иймээс гол үйлчлэгч бодис нь окситетрациклин агуулсан уртасгасан үйлчилгээтэй антибиотикийн технологийг боловсруулан “ТЕТРА УД 300” нэртэй антибиотикийг гарган авсан. Уг уртасгасан үйлчилгээтэй антибиотикийн хорон чанарыг Позровскийн аргаар хулганад хэвлийн хөндийд тарьж туршиж тодорхойлов. Тетрациклиний хорт чанар хулганын хувьд хэвлийн хөндийд LD50: 368 мг/кг байв. Уг тарилгын антибиотикийн найрлага, физик, химийн шинж чанар тодорхойлсон үр дүнд тулгуурлан фармакопейн өгүүлэлийн төслийг боловсруулан малын эмийн фармакопейн хороогоор хэлэлцүүлэн батлуулсан.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 ”Амимектин пурон” Дэлгэрэнгүй
2 “Дельтамон пурон” Дэлгэрэнгүй
3 “Дельтатраз пурон” Дэлгэрэнгүй
4 “Тридамон” Дэлгэрэнгүй
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Тэмээ (Camelus bactrianus)-нд хачгийн эсрэг үйлчилгээтэй Дельтатраз, Дельтамон, Амимектин пуроныг туршсан дүн Дэлгэрэнгүй
2 Бэлчээрийн хачгийн эсрэг дусаалга (пурон) бэлдмэлийн технологи боловсруулж туршсан дүн Дэлгэрэнгүй
3 Дельтатраз дусаалга (пурон) бэлдмэлийг in vitro болон in vivo нөхцөлд туршсан дүн Дэлгэрэнгүй
4 Дельтатраз дусаалга (пурон) бэлдмэлийг бэлчээрийн хачигт туршсан дүн Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Дельтатраз дусаалга (пурон) бэлдмэлийг in vitro болон in vivo нөхцөлд туршсан дүн Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД