Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2013-2015
Санхүүжилт: 190,200.0 мян.төг
Түлхүүр үг : мөстөл, мөсөн гол, нуур, усны баланс, цацраг, дулааны баланс, энерги, сансрын хиймэл дагуул, дүрсзүй
Үр дүн
1. Бүс нутгийн уур амьсгалын RegCM ба WRF загвар, газар бүрхэвчийн буюу нарны цацраг, ус, дулааны балансын NOAH, CLM загвар, гол мөрний урсацын HbV, VIC, НЕС-GeoHMS зэрэг загварыг туршсан үр дүн, Мөстлийн масс баланс, өөрчлөлтийн хээрийн хэмжилт судалгаа, Өндөр уул, тал, хээр, говийн жишиг нууруудын усны тэнцлийн хээрийн судалгаа, Байгалийн бүс, бүслүүрийг төлөөлөх жижиг голуудын усны тэнцлийн жишиг судалгааны үр дүнг нэгтгэн гаргав.
2. Гол мөрний сав газрын усны балансын элементийн ирээдүйн өөрчлөлтийг тогтооход Бүс нутгийн уур амьсгалын RegCM4 загвараар тооцсон хүлэмжийн хийн хамгийн их ялгарлын RCP8.5 сценариар 2020 он (2016-2035), 2050 он (2046-2065) ба 2080 (2081-2100) оны сценарийн үр дүн (П.Гомболүүдэв, 2015)-г ашиглав. Уур амьсгалын эдгээр сценарийн үр дүн буюу хур тунадас, агаарын температур, салхины хурд, агаарын чийгийн 2020 (2016-2035), 2050 (2046-2065), 2080 (2081-2100) оны үр дүнг 1986-2005 оны нормтой харьцуулсан өөрчлөлтийн мэдээг гол мөрний сав газрын усны балансын элементийн ирээдүйн өөрчлөлтийг тогтоов.
3. Гол мөрний сав газрын урсац, ууршлыг Монгол орны гурван үндсэн ай сав тус бүрд 1981-2010 оноор, Нуурын усны балансыг 4296 нуураар 1981-2010 оноор, Мөстөл, мөсөн голын мэдээллийг 42 уулсад тархсан 600 гаруй мөстлөөр 1991-2014 оноор тус тус нэгтгэн боловсруулж мэдээллийн сан, каталоги боловсруулан оруулав.
4. Ус ашиглалт, хэрэглээний балансыг тогтоож, Экосистемийн төлөв байдлын үнэлгээг зарим гол болон хотуудын түвшинд хийж, экосистемийг тэтгэх урсац, гадаргын усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх аргыг боловсруулан Усны нөөцийн нэгдсэн менежментийг боловсронгуй болгох үндэслэл, зөвлөмжийг гаргав.