Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2013-2015
Санхүүжилт: 358,500.0 мян.төг
Түлхүүр үг : газар, бордоо, уул уурхай, бичил биетэн, элэгдэл, нөхөн сэргээлт, чийг, ургац
Үр дүн
1. 1 га талбайд 3 т сүрлээр хучлага үүсгэн малаас хамгаалж хашаажуулсан.
2. Тариалангийн талбайн хөрсний гадаргууд 3 т сүрлэн хучлага үүсгэснээр хавар тарилтын үед хөрсний үр суух гүний дулааныг 2 хэмээр бууруулж, хөрсний өнгөн 0-50 см гүний чийгийг 5,5 мм-ээр нэмэгдүүлснээр буудайн үрийн соёололтыг 6,2 хувиар нэмэгдүүлэв.
Ялзмагийн агуулалт V/15-ны хугацаанд тарилтын 1.08% байсан бол хураалтын дараа хучлагатай хувилбарт 0.12%-иар, хучлагагүй хувилбарт 0.22%-иар буурч байна. Хөрсний нитрат азотын агуулалт тарилтын өмнө туршлагын талбайн хөрсөнд шим тэжээлийн бодисын хангалтын зэргээр маш бага хангалттай (2.08 мг/кг) түвшинд байсан бол V/05-ны хугацаанд эрдэс бордоот /N20P10/ хувилбарт 6-7-р сард аажмаар нэмэгдэж бага хангалттай (2.08 мг/кг) түвшинд хүрсэн.
3. Талбайн гадаргуйд үүсгэсэн хучлага нь хөрсний бичил биетний тоо /169,9 сая.шАг 20 хувь, түүний дотор агаарын азот шингээгч бактерийн тоог 2,2 дахин нэмэгдүүлснээр хөрсний ялзмагийн агуулалтыг сайжруулж, азотын хангамжийг 12,5-33,0 хувиар нэмэгдүүлэв. Тариалангийн талбайд сүрлэн хучлага үүсгэснээр
улаан буудайн үрийн ургацыг сэлгээний 3 дахь жил 2014 онд 1,4 ц/га ба 4 дэх жил буюу маш гантай 2015 онд 2,1 ц/га-аар нэмэгдүүлж байгааг тогтоов.
4. Зт/га хучлага үүсгэсэн талбайд буудайн дундын болцтой сортыг эртийн хугацаанд /05/Ү/ 6 см гүнд, дундын/15/Ү/ болон оройн /25/Ү/ хугацаанд 4 см гүнд тариалсан нь ургацаар илүү байна. 5-р сарын 15-ны хугацаанд 3.0 сая нормоор тариалсан хувилбарын ургац нь бусад нормоор тариалсан хувилбараас 3.5-0.3 ц/га-аар их ургац бүрдүүлэв. Хучлага бүхий талбайд 1 га-д N20P10 бордоо хэрэглэснээр ургацыг 2,9 ц-ээр, ризобактерийн бордоог 6 кг/га, VozaGreen бордоог 2,5 кг/га хэрэглэснээр буудайн ургацыг 0,9-1,37 ц/га-аар нэмэгдүүлнэ.
5. Сэлгээний 3 дахь ээлжинд 2014 онд хучлагатай талбайд тариалсан үр тариа, тэжээлийн таримлын ногоон массын ургац хяналт буюу хучлагагүй буудайнаас 16.6-94.8 ц/га- аар ахиу ургац бүрдүүлсний дээр pane хамгийн өндөр буюу 121.8 ц/га-ийн ургац бүрдүүлж байв.
2014-2015 оны дунджаар хучлагатай талбайд тариалсан үр тарианы үет таримлын хатаасан өвсний ургац 15.4-24.6 ц/га байгаа нь байгалийн хадлан (4.1ц/га)-аас 3-5 дахин илүү ургац авах боломжтойг харуулж байна. Хучлагатай буудайн нэгжийн ургац хучлаггүй талбайнхаас 2.4 ц/га -аар илүү ургацтай байсан боловч харин үр тарианы хоёрдогч таримал болох хөх тариа, хошуу будаанаас 1.1-2.7 ц/га- аар бага ургацтай байна /2014-2015он/. Энэ нь хучлагатай тариаланд буудайн дараа үр тарианы хоёрдогч таримал тариалснаар ургацыг нэмэгдүүлж сэлгээний үр ашгийг дээшлүүлэх боломжтойг харуулж байна.
6. Хучлага үүсгэснээр уриншийн дараа 3 жил буудай давтан тариалахад хучлагагүй талбайгаас 3,5 ц/га нэмүү ургацтай 4 талбайтай, 25-33 хувийн уринш бүхий сэлгээ мөрдөх боломжтой байна. Уринш буудайн сэлгээний 3 ба 4 дэх жилд нь хүнс тэжээлийн үет таримал, тосны ургамал, буурцагт таримал тариалж сэлгээний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлж болохыг судлав.