Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2013-2015
Санхүүжилт: 56,000.0 мян.төг
Түлхүүр үг : Локовид, Нүцгэн ортууз, Хувьсанги хунчир, хорт ургамал, свайнсонин, оношлогоо, Монгаструм
Үр дүн
НҮХ-ийн шинжилгээг метанол:этилацетат:аммоний /4:1:1/, эфир:хлорформ:ацетон:метинол/4:8:1:2/, толуол:метанол:ацетон:аммиак/3,5:3:2,5:0,05/, хлороформ:метанол:аммиак:ус/70:26:2:2/ системээр явуулан, хэт ягаан туяаны гэрэлд МЭА системд стандарт свайнсонин бодистой харьцуулахад бүх дээж ойролцоо толбо үзүүлж, Rf-ын үзүүлэлтүүд нь: стандарт свайнсонин 0.86, O.glabra-ын хлороформын фракц 0.82, O.glabra-ын бутанолын фракц 0.84, A.variabilis-ын хлороформын факц 0.84, A.variabilis-ын бутанолын фракц 0.86 болохыг тогтоов. Мөн нийлбэр алкалоидуудын хорон чанарын судалгаагаар LD50 O.glabra 0.36г/кг, A.variabilis 0,46г/кг болохыг тогтоож цаашдын судалгаанд ашиглав. Indirect-ELISA урвалын эсрэгтөрөгчөөр нийлбэр алкалоидыг ашиглахдаа тодорхой боловсруулалт хийх шаардлагатай болохыг цуврал туршилтуудын үр дүнд илрүүлэв. Харин НУ-аар уг хордлогыг оношлон практикт зөвлөн, эсрэгтөрөгчийн ажлын таньц 1:32 болохыг тогтоож өгөөд байна. Эдгээр ургамлуудын алкалоидууд нь Oxytropis glabra-ын хордлогыг 1:32 таньцдаа харилцан солбицох урвалаар илрүүлж байгаа нь тогтоогдлоо. Дархлаат ийлдэс гаргаж авахдаа эсрэгтөрөгчийг адьюванттай болон, дангаар хэрэглэх 2 схемийг харьцуулан судалж дархлаа хийх 5, 10, 15, 20 дах хоногуудад ийлдсийн таньцийг НУ-аар, IgG болон IgA-ийн хэмжээ хамгийн өндөр болох үеийг тогтоож хэт дарлхлаат ийлдэс гаргаж авах технологийн бүдүүвчийн ашигтай хувилбарыг практикт санал болгон, техникийн баримт бичгүүд болон Фармакопейн өгүүллийн төслийг боловсруулав. Мөн дархлаат ийлдсээс ион солилцооны аргаар уураг ялгах ажлыг амжилттай эхлүүлэв. “Монгаструм” бэлдмэлийн малын биеийн дархлалын урвалын эрчимд үзүүлэх нөлөөг судлахдаа хаврын улиралд ядарч, доройтсон 10 толгой хонь (бүлэг тус бүрт) сонгон авч адилтгах зарчмаар туршилтын болон хяналтын бүлэгт хувааж, туршилтын бүлгийн хонинд бэлдмэлээс өдөр бүр 50мг/кг тунгаар 5 хоног амаар олгож, эмнэл зүйн шинж тэмдэг, ийлдэс судлал болон гематологийн шинжилгээ хийв. Үүнд: Туршилтын 0, 5, 7, 14, 21 дах хоногуудад цагаан эсийг Горяевын торонд тоолж, цагаан эсийн томъёог түрхэц бэлтгэн, МДА-г Л.И.Идеолсоны аргаар, IgA, IgG, IgM-ийг биохимийн анализаторын тусламжтайгаар тус тус тодорхойлон үр дүнгийн боловсруулалтыг хийв. Одой сарааны булцууны энгийн хандны хураагуур судасны LD50 1.3г/кг ба ужиг хордлого, кумуляци үйлдэл үзүүлэхгүй, одой сарааны булцууны бэлдмэл шээсний ялгаралтыг багасгах үйлчилгээтэй, одой сарааны булцууны метанолон ханд сул мутагенийг дарангуйлах идэвхи үзүүлж, одой сарааны булцууны энгийн ханд элэг хамгаалах, нөхөн төлжүүлэх үйлдэл үзүүлж байгааг тогтоолоо.
Удирдагч