Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эрхтэн шилжүүлэн суулгалтын эд нийцлэл, дархлаа хяналтын судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2013-2015

Санхүүжилт: 77000.00 мян.төг

Түлхүүр үг : эрхтэн, шилжүүлэн суулгалт, дархлаа, нийцэл, бөөр, элэг, дарангуйлал

Үр дүн

УНТЭ-т бөөр шилжүүлэн суулгасан 70 тохиолдлын өвчтөний амьдрах чадвар 85.7% (n=60), суулгацын амьдрах чадвар 74.3% (n=52) тус тус байв. Харин 5 жилийн амьдрах чадварыг 34 реципиентэд тодорхойлоход өвчтөний амьдрах чадвар 85.3% (n=27), суулгацын амьдрах чадвар67.6% (n=23) тус тус байлаа.
Дээрх 70 тохиолдолд донор ба реципиентийн HLA-A-B-DR тохироог тодорхойлоход 81.4% (n=57)-днь HLA антиген 50% хүртэл буюу харьцангуй сайн тохироотой байлаа. Суулгацын болон реципиентийн амьдрах чадвар нь HLA-A-B-DRлокусын 0-1, 2-3, 4-6 антиген тохироогүй бүлгүүдэд статистик магадлал бүхий ялгаатай байна (p<0.05).Тохироогүй антигены тоо нэмэгдэх тусам суулгац ажиллагаагүй болох, реципиент нас барах эрсдэл нэмэгдэж байна.
Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний дараа anti-HLA class II (p=0.001) ялангуяа anti-DQ эсрэгбие үүсч суулгацын тавиланд сөргөөр нөлөөлж байв. De-novo anti-HLA class II эсрэгбие нь суулгацын амьдрах чадварт шууд сөргөөр нөлөөлж байгаа нь тогтоогдлоо (p=0.008).
Бөөр шилжүүлэн суулгасан 96 тохиолдлын 52 (54.1%) нь дархлаа дарангуйлах стандарт гурвалсан эмчилгээ (такролимус + MMF + стероид) хэрэглэж байна. Ийлдсийн креатинин эхний 2 жилийн хугацаанд эмчилгээний бүлгүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=0.001) байсан бөгөөд бүлэг I-ийн үр дүн бүлэг III-тай ойролцоо (p>0.05) буюу Монголд шилжүүлэн суулгаж буй бөөрний үр дүн сайжирч байгаа нь ажиглагдлаа.Эмчилгээний 3 бүлэгт цусны цагаан эс, улаан эс, С урвалж уураг, глюкоз, холестеролстатистик ач холбогдол бүхий ялгаатайбайв (p<0.05). Цусан дахьтакролимусын дундаж агууламжэмчилгээний бүлгүүдэд ялгаатай байлаа (p=0.009).
Дүгнэлт
1.Бөөр шилжүүлэн суулгалтын үр дүн нь эдийн тохирооны их бүрдлийн HLA-А-В-DR антигены тохироотой шууд хамааралтай байна (p<0.05).
2.Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний дараа үүсэх de-novo anti-HLA II (p=0.001), ялангуяа de-novo anti-DQ эсрэгбие нь суулгацын тавиланд сөргөөр нөлөөлж байна (p=0.008).
3.Манай орны нөхцөлд такролимус, MMF, стероидын хавсарсан стандарт гурвалсан дархлаа дарангуйлах эмчилгээ илүү үр дүнтэй байна (p<0.05).
Дээрхи судалгаануудаас Эрхтэн шилжүүлэн суулгахын өмнөх болон дараах үеийн дархлаа хяналтын алгоритм, хэт цочмог, цочмог, архаг ховхролыг оношлох, эмчлэх сэргийлэх арга, оношилгоо эмчилгээ сэргийлэлтийн удирдамжийг боловсруулсан.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Sarantsetseg Jigjidsuren, Batbaatar Gunchin, Byambadorj Batsuuri, Oyunbileg Banzragch, Оdgerel Davaa, Narandulam Buyantogtokh, Bayan-Undur Dagvadorj, Nyamsuren Davaajav, Munkhbat Batmunkh“De-novo anti-DQ antibodies as a risk factor for kidney allograft failure in Aлемтузумаб induction group Mongolian 5-year experience” Health Science Journal of MongoliaVol 12, Issue 2 Nov p 16-19 2015 Дэлгэрэнгүй
2 Sarantsetseg Jigjidsuren, Batbaatar Gunchin, Nyamsuren Davaajav, Munkhbat Batmunkh “Impact of HLA-A-B-DR matching in kidney transplantation: Graft and patient survival in 5-year experience” Central Asian Journal of Medical Sciences May;2(1):19-24 2016 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ж.Саранцэцэг, Б.Оюунбилэг, Л.Жамбалжав “Эрхтэн шилжүүлэн суулгалтын дараах HLA эсрэгбиеийг илрүүлэлт болон түүний клиник ач холбогдол” Монголын Анагаах Ухаан сэтгүүл он N:1(143) хуудас 54-56 2008 Дэлгэрэнгүй
2 Ж.Саранцэцэг, Б.Оюунбилэг, Д.Одгэрэл, Б.Нарандулам, Г.Батбаатар, Б.Мөнхбат , “Бөөр шилжүүлэн суулгахад HLA-A-B-DR тохирооны нөлөө: Суулгац болон өвчтөний амьдрах чадварыг 5 жилээр үнэлэхэд” Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл цуврал 4, дугаар 1, он хуудас 146-150 2015 Дэлгэрэнгүй
3 Ж.Саранцэцэг, Б.Оюунбилэг, Д.Одгэрэл, Б.Нарандулам, Г.Батбаатар, Б.Мөнхбат“Бөөрний , суулгацын амьдрах чадварт de-novo anti-DQ эсрэгбие сөргөөр нөлөөлөх нь” Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл цуврал 4, дугаар 1, он хуудас 151-153 2015 Дэлгэрэнгүй
4 Ж.Саранцэцэг, Б.Бямбадорж, Б.Бямбадаш, Б.Мөнхжаргал, Б.Төмөрбаатар, Л.Жамбалжав, Д.Баян-Өндөр, Л.Ганболд, Д.Чулуунбаатар, Б.Оюунбилэг, Г.Батбаатар, Б.Мөнхбат, Д.Нямсүрэн “Бөөр шилжүүлэн суулгасан Монгол хүмүүсийн дархлаа дарангуйлах эмчилгээнд хийсэн судалгаа” Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл цуврал 4, дугаар 1, онхуудас 142-145 2015 Дэлгэрэнгүй
5 Ж.Саранцэцэг, Б.Оюунбилэг, Д.Одгэрэл, Б.Нарандулам, Г.Батбаатар, Б.Мөнхбат , “Бөөрний суулгацын амьдрах чадварт de-novo anti-DQ эсрэгбие сөргөөр нөлөөлөх нь” Эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүл Vol.11,N:2, (34) он 2015 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД