Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Төрөлхийн хөгжлийн гажгийн тархалт,шалтгаан,эрт илрүүлэлт,урьдчилан сэргийлэх арга



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2013-2016

Санхүүжилт: 85900.00 мян.төг

Түлхүүр үг : Төрөлхийн хөгжлийн гажгийн давтамж, ургийн халдвар, ургийн гажиг, фенилаланины алдагдал, тирозины алдагдал, пренатал оношилгоо, хоёрол тест, цитогенетик шинжилгээ, G banding

Үр дүн

Дэд сэдэв 1. Монгол оронд тохиолдох төрөлхийн хөгжлийн гажгийн давтамж, зонхилон тохиолдох хэлбэрүүд. Үр дүн: Судалгааг нэгэн агшны загвараар, ЭХЭМҮТ-ийн “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалт судалгааны тогтолцоо”-г түшиглэн, 2014-2015 онд нийслэл, 21 аймаг, 384 суманд нярай үед (амьдарлын 28 хоног) оношлогдсон ТХГ-ийн бүх тохиолдлыг хамруулан, гүйцэтгэсэн.
Судалгааны дүнд Монгол оронд тохиолдох ТХГ-ийн нийт амьд төрөлтөд эзлэх хувийг тогтоож, хот хөдөө, бүс нутгийн хувьд ялгавартай байдал, зонхилон тохиолдох гажгийн хэлбэрийг тогтоож, өндөр тархалттай бүс нутагт шалтгааныг нарийвчлан судлах, тухайн гажиг тус бүрээр нөлөөллийг судлах шаардлага урган гарч байгааг тодорхойлж, ТХГ-ийн бүртгэлд ICD10 нэвтрүүлсэн. Үр дүнгээр: Ном-1, Эрдэм шинжилгээний өгүүлэл-2, илтгэл-1 хэлэлцүүлсэн.
Дэд сэдэв 2. Ургийн гажиг үүсэх халдвар (TORCH).
Үр дүн: Судалгаанд 2013 оны 12 сараас 2015 оны 9 сар хүртэл хугацаанд ЭХЭМҮТ-ийн Удам зүйн кабинетад хандсан, пренатал илрүүлэг ба хэт авиан оношилгоогоор ургийн гажиг тодорхойлогдсон, нийт 156 жирэмсэн эмэгтэйг хамруулж, иммуноглобулин G, M эсрэг бие тодорхойлж, дархлал судлалын шинжилгээгээр илэрсэн цитомегаловирүсийн халдварыг иммуноглобулин G-н барьцаал чанарын индекс, цитомегаловирүсийн иммуноглобулин G, M эерэг илэрсэн 30 тохиолдлын ураг орчмын шингэнд полимеразын гинжин урвалыг ашиглан цитомегаловирүсийн ДНХ-г илрүүлэх шинжилгээг хийсэн.
Судалгаагаар ургийн гажиг оношлогдсон жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд TORCH халдварын тохиолдлын давтамжийг тогтоосон ба цитомегаловирүсийн халдварын иммуноглобулин G-н барьцаал чанарын индексыг тодорхойлон анхдагч ба дахилтат халдварыг баталгаажуулсан дүнд тулгуурлан пренатал оношилгоонд ургийн халдвар үүсэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг болох TORCH халдварыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх оношилгооны алгоритм, практик зөвлөмж боловсруулсан. Үр дүнгээр: Эрдэм шинжилгээний өгүүлэл-1, Илтгэл-2, Оношилгооны алгоритм, практик зөвлөмж-1
Дэд сэдэв 3. Төрөлхийн хөгжлийн гажгийн төрөхийн өмнөх оношилгоо.
Үр дүн: Судалгаанд ЭХЭМҮТ-ийн Эх барихын ба Удамзүйн кабинетад хандсан, пренатал илрүүлэг шинжилгээгээр гажгийн эрсдэл тодорхойлогдсон нийт 106 жирэмсэн эмэгтэйн ураг орчмын шингэнд хромосом өсгөвөрлөх шинжилгээ хийсэн.
Судалгааны дүнд ТХГ-ийн өндөр эрдсэлтэй тодорхойлогдсон бүлэгт тохиолдож буй хромосомын эмгэгийн давтамжийг тодорхойлж, жирэмслэлт төрөлтийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Түүнчлэн ураг орчмын шингэнд кариотип тодорхойлох аргачлалыг боловсруулсан нь эх барихын ба пренатал оношилгооны салбарт чухал ач холбогдолтой болсон. Үр дүнгээр: Эрдэм шинжилгээний өгүүлэл- 1, Илтгэл- 1, Пренатал оношилгооны цитогенетик шинжилгээний удирдамж- 1
Дэд сэдэв 4. Бодисын солилцооны төрөлхийн зарим эмгэгийг илрүүлэх, оношлох.
Үр дүн: Эмнэлзүйд шалтгаан тодорхойгүй сэтгэц, хөдөлгөөн, биеийн хөгжлийн хоцрогдол, таталт, гипотони, элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй 223 хүүхдийг судалгаанд хамруулж, бүх өвчтөний шээсэнд хийн хроматограф масс спектрометрийн шинжилгээгээр органик хүчлийн харьцаа, хэмжээг тодорхойлсон ба шээсний шинжилгээнд өөрчлөлттэй тохиолдолд цусанд амин хүчил, ацилкарнитины түвшинг тодорхойлж, масс спектрометрийн шинжилгээнд өөрчлөлттэй оношлогдсон тохиолдолд мутаци илрүүлэх шинжилгээг хийсэн.
Судалгааны дүнд амин хүчил ба органик хүчлийн солилцооны эмгэгийг оношлох дэвшилтэт аргыг нэвтрүүлэн, масс спектометрийн шинжилгээ болон мутаци илрүүлэх шинжилгээгээр Монгол улсад фенилкетонури өвчнийг илрүүлж, оношийг баталгаажуулснаар цаашид нярайн тандалт шинжилгээг төрсний дараа хүүхэд бүрд хийх нь хүүхдийг оюун ухааны хомсдол, хөгжлийн бэрхшээлд орохоос өмнө оношилж,зохих эмчилгээ хийх нь чухал ач холбогдолтой болохыг баталсан. Үр дүнгээр:Эрдэм шинжилгээний өгүүлэл- 2, Илтгэл- 2, Оношилгооны удирдамж- 1

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Монгол улс дахь эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархвар зүйн бүрдэл судалгаа /ном/ Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ургийн гажиг үүсэх халдварын тархалт судалгааны ажлын үр дүнгээс гарсан цитмегаловирүсийг оношилох оношлогооны зөвлөмж Дэлгэрэнгүй
2 Цетомегаловирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх практик зөвлөмж Дэлгэрэнгүй
3 Бодисын солилцооны төрөлхийн зарим эмгэгийн хийн хроматограф масс спектрометрийн аргаар илрүүлэх, оношлох удирдамж Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Цитогенетик шинжилгээ ашиглан ураг орчмын шингэнээс ургийн хромосомыг тодорхойлох ажиллагааны заавар Дэлгэрэнгүй
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Seropervalence of TORCH infections with fetal Congenital Malformation in Mongolia Дэлгэрэнгүй
2 The first Mongolian cases of phenylketonuria in selective screening of inborn errors of metabolism Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ургийн гажиг үүсэх халдварын тархалт Дэлгэрэнгүй
2 Ургийн гажиг үүсэх халдварын илрүүлэлт Дэлгэрэнгүй
3 Фенилаланин, тирозины солилцооны төрөлхийн алдагдал, оношилгоо Дэлгэрэнгүй
4 Төрөлхийн хөгжлийн гажгийн төрөхийн өмнөх оношилгооны асуудалд Дэлгэрэнгүй
5 Монгол оронд тохиолдох төрөлхийн хөгжлийн гажгийн давтамж, -2015 2014 Дэлгэрэнгүй
6 Монгол оронд тохиолдох төрөлхийн хөгжлийн гажгийн давтамж, зонхилон тохиолдох хэлбэрүүд, шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс 2014 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Seroprevalence of TORCH infections with Fetal Congenital Malformation in Mongolia. Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Монгол оронд тохиолдох төрөлхийн хөгжлийн гажгийн давтамж, зонхилон тохиолдох хэлбэрүүд, шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс Дэлгэрэнгүй
2 Ургийн гажиг оношлогдсон жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд цитомегаловирус, энгийн херпес вирус 1, 2-г илрүүлсэн нь Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД