Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2013-2015
Санхүүжилт: 87,200.0 мян.төг
Түлхүүр үг : усан цахилгаан станц, горим, МВт, кВт,
Үр дүн
Дөргөний УЦС 12 МВт УЦС, Тайширын 11 МВт УЦС, Богдын голын 2 МВт УЦС-ыг үр ашигтай ажиллуулах технологийн горимын судалгааг Усны Эрчим ХХК 2013-2015 онд хийж, УЦС бүрийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, усны нөөц боломжийг тодорхойлон түүнийг зохистой ашиглах замаар төслийн хүчин чадалд хүргэн ажиллуулах талаар зөвлөмж өгөв.
Дөргөний УЦС 2011 онд 34.2, 2012 онд 27 сая кВт-ц эрчим хүч үйлдвэрлэж байсан бол 2013 онд 40.1, 2014 онд 42.9 сая кВт-ц төслийн /38,7 сая кВт-ц/ хүчин чадлаа давуулан ажиллах боллоо. 2015 оны хувьд эхний 7 сарын турш бороо хур ороогүй, ус багатай жил байсан боловч 34.5 сая кВт-ц буюу төслийн хэмжээний 89%-ийг үйлдвэрлэсэн байна. Гол ололт нь бидний зөвлөмжийн дагуу УЦС-ын тоноглолыг хамгийн өндөр ашигт үйлийн илтгэлцүүртэй ажиллуулж, усыг хэмнэлттэй зарцуулах болсон.
Тайширын УЦС 2011 онд 12.1, 2012 онд 19.1 сая кВт-ц эрчим хүч үйлдвэрлэж байсан бол 2013 онд 17.4, 2014 онд 20.4, 2015 онд 20.7 сая кВт-ц төслийн /37,0 сая кВт-ц/ хүчин чадлын 55.9%-д хүрсэн байна. УЦУОХ-ээс ирүүлсэн тооцоонд Завхан голын Гуулин харуулын олон жилийн дундаж урсац 8.7 м3/с байхад төсөлд 13.4 м3/с-ээр тооцсон нь 35%-аир их байна. Завхан голын 8.7 м3/с урсацаар Тайширын УЦС жилд 21-25 сая кВт-ц цахилгаан үйлдвэрлэх боломжтой харьцуулахад төслийн хэмжээ их байна.
Бид Тайширын УЦС-ыг ажиллуулах зохистой горимын зөвлөмжөө хүргүүсэн түүнийг баримтлавал 25 сая кВт-ц-т хүргэх боломж байгааг тооцоолон үзүүлсэн болно. Гол ололт нь бидний зөвлөмжийн дагуу УЦС-ын тоноглолыг хамгийн өндөр ашигт үйлийн илтгэлцүүртэй ажиллуулж, усыг хэмнэлттэй зарцуулах болсон
Богдын голын УЦС-ыг зохистой ажиллуулан, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зөвлөмжийг 2014-4-18-ны 59/14 тоот албан бичгээр хүргүүсэн. ДҮТ-өөс түүнийг эрчим хүчний системд зэрэгцээ ажиллуулахаар тоноглолд нь шинэчлэлт хийж бидний зөвлөмжийн дагуу ажиллуулахаар мэдэгдсэн. УЦС нь 2015 онд 2.06 сая кВт-ц эрчим хүч үйлдвэрлэсэн бол түүнийг 3-4 сая кВт-ц болгон нэмэгдүүлэх боломжтой болно.